link

Нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлага гэж юу вэ?

Байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь нийгэм, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг ёс суртахууны хувьд ил тод байлгах нь байгууллагын үүрэг хариуцлага юм. Үүнд:

  1. Тогтвортой хөгжил, түүний дотор эрүүл мэнд, нийгмийн халамжид хувь нэмэр оруулах
  2. Сонирхогч талуудын итгэл найдварыг харгалзан үзэх
  3. Холбогдох хууль, олон улсын хэм хэмжээ, зан төлөвт нийцсэн байх
  4. Байгууллагын хэмжээнд нэгтгэж, гадаад дотоод харилцаа холбооны хүрээнд хэрэгжүүлэх зэрэг юм.

ШУТИС-ийн нийгмийн хариуцлага

ШУТИС нь хүн-байгальд ээлтэй шинжлэх ухаан, технологийн мэдлэг, инновацийг бий болгохыг эрхэм зорилго болгож нийгмийн хариуцлагаа ухамсарласан манлайлагч их сургууль болохоор стратегийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон. Үүний хүрээнд бид дараах зорилтуудыг тавьсан байна. Үүнд:

  1. Иргэний боловсрол, шинжлэх ухааны соён гэгээрэлд хувь нэмэр оруулна.
  2. Эрх тэгш, хүртээмжтэй боловсролын үйлчилгээг үзүүлнэ.
  3. Нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дорвитой хувь нэмэр оруулна.
  4. Мэргэжлийн үйлчилгээний хүртээмж, нийгмийн үр ашгийг нэмэгдүүлнэ.

 

Affiliated schools