СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ХҮСЭГЧИЙН АНХААРАЛД
- Бүтэн өнчин бакалаврын зэргийн суралцагч;
- Хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын зэргийн суралцагч;
- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын зэргийн нэг суралцагч бол дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
Үүнд:
- Сургалтын төлбөр тэтгэлэг хүсэх болсон шалтгаанаа тодорхой тайлбарласан өргөдөл;
- Боловсролын үнэлгээний төвийн батламжийн хуулбар;
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
- Томилолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
- Холбогдох бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тодорхойлолт;