link

“Тоёото ШУТИС” сургалтын сангийн журам

Монгол, Япон улсын хамтын ажиллагааны хүрээнд 1998 оны 10 дугаар сарын 19-нд Японы Тоёота Корпораци, Техникийн Их Сургуулийн удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, Тоёота – Мотор корпорациас ШУТИС-д хандивласан хөрөнгөөр ШУТИС-ийн хэмжээнд “Тоёота-ШУТИС-ийн сургалтын сан”-г үүсгэн байгуулсан.

Тус сангийн зорилго:

Сурлага, сахилга батаар тэргүүний бөгөөд амьдралын боломж муутай, төлбөрийн чадамжгүй оюутнуудыг сурч боловсрох боломжоор нь хангахад оршиж байгаа юм.

Тэтгэлэг олгох болзол:

Тухайн мэргэжлээр явагддаг улс, хотын чанартай олимпиадад оролцдог байх

Суралцах хугацаандаа оюутны эрдэм шинжилгээний ажилд идэвхитэй оролцдог байх.

(ЭШХ-ын илтгэл, бүтээлийн жагсаалт)

Төрийн сангийн зээлд хамрагдаагүй амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур, ядуу амьдралтай оюутнууд

Бусад тохиолдолд 4 улирал дараалан амжилттай суралцсан байх

Онцгой авьяастай, техникийн сэтгэлгээтэй, сурлага сайтай оюутнуудыг тэтгэлэгт хамруулна.

“Тоёота –ШУТИС-сургалтын сан”-аас тэтгэлэг олгоход баримтлах зүйл:

Тэтгэлэгийг зөвхөн ШУТИС-ийн бакалаврын шатны сургалтын өдрийн ангийн оюутнууд авах эрхтэй.

Тэтгэлэг авах болзол хангасан оюутнуудыг хичээлийн жилийн эхэнд сонгон шалгаруулалт хийж тодорхойлно.

Тэтгэлэг авагч нь өмнөх хичээлийн жилийн үзүүлэлтээр тэтгэлэгт хамрагдана.

Бүрдүүлэх материал:

 

Affiliated schools