Элсэлтийн ерөнхий шалгалтад 600 болон түүнээс дээш оноо авсан элсэгч, 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа дараахь суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгоно: Үүнд:
- Хагас өнчин суралцагч;
- Малчин өрхийн суралцагч;
- Өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч;
- Гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагчид дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Үүнд:
- Өргөдөл;
- Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
- Боловсролын үнэлгээний төвийн батламжийн хуулбар;
- Томилолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Үргэжлүүлэн суралцагчийн дүнгийн тодорхойлолт;
- Хагас өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн аль нэг нь нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар;
- Малчин өрхийн суралцагчийн хувьд малчин өрх болохыг нотлох харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;
- Амьжиргааны түвшинээс доогуур орлоготой өрхийн суралцагчийн хувьд харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;
- Гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хаасан суралцагчийн хувьд 2 жилээс доошгүй хугацаагаар гэрээт цэргийн алба хаасныг тодорхойлсон харьяалах аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;
- Зээлийн баталгаа;