link

ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит бус хурлын тэмдэглэлээс
2022-11-08 19:35 Цэнгэлмаа

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

      2022 оны 10 дугаар сарын 26                        № 23                                     Улаанбаатар хот

 

Захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Механик, тээврийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн 7-212 тоот өрөөнд 1303 цагт эхлэв. Хурлыг Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан удирдав. 

Хуралд: Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал, Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын дарга Г.Жавхлан, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн сургалт, чанарын албаны дарга Д.Ганбаатар, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Мэнд, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Механик, тээврийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Хашбат, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн сургалт, чанарын албаны дарга Н.Эрдэнэхүү, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов. 

Хуралд суугаагүй: Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Д.Бямбасүрэн, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар нар чөлөө авсан, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат нар томилолттой, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Ш.Өнөболд хичээлтэй. 

Хэлэлцэх асуудал: 

1. “Металлурги, дэвшилтэт технологийн судалгааны төв”, “Машин үйлдвэрлэлийн дижитал технологийн судалгааны төв” байгуулах тухай

Механик, тээврийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Хашбат 

Бусад асуудал, 

ШИЙДВЭРЛЭСЭН нь: “Металлурги, дэвшилтэт технологийн судалгааны төв”, “Машин үйлдвэрлэлийн дижитал технологийн судалгааны төв” байгуулах тухай саналыг дэмжиж, ШУТИС-ийн дүрэм журамд нийцүүлэн төвийн дүрмийг боловсруулан, батлуулахыг Механик, тээврийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч (Ж.Хашбат)-д үүрэг болгов. 

      Хурал 1455 өндөрлөв.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР     

 

 

 

 

 

 

LAST
MORE ...

Affiliated schools