link

ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэлээс
2023-01-10 11:09 Цэнгэлмаа

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2022 оны 12 дугаар сарын 13                 № 27                                     Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот танхимд 1400 цагт эхлэв. Хурлыг захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Намнан удирдав. 

Хуралд: Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал, Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын дарга Г.Жавхлан, Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Д.Бямбасүрэн, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн сургалт, чанарын албаны дарга Д.Ганбаатар, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (онлайн), Механик, тээврийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Хашбат, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн сургуулийн захирал Б.Баяржавхлан, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Ш.Өнөболд нар хуралд оролцов. 

Хуралд суугаагүй: Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан чөлөө авсан, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат томилолттой, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат тасалсан. 

Хэлэлцсэн асуудал:

1. Шаталсан сургалтыг хөгжүүлэх (Stem field) бодлогын санал оруулах тухай

    Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг 

2. ШУТИС-ийн 2023 оны төсвийн төсөл

Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга 

Бусад асуудал:

  • ШУТИС-ийн Ахмадын зөвлөлөөс зохион байгуулах 2023 оны аяллын тухай

ШУТИС-ийн Ахмадын зөвлөлийн дарга Д.Чулуун

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. Шаталсан сургалтыг хөгжүүлэх талаар холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулах хамтарсан ажлын хэсэг байгуулахыг Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга (Д.Гэрэлт-Од)-д үүрэг болгов. 

2. Шаталсан сургалтыг зохицуулах талаар тодорхой асуудал боловсруулж, ирэх хоёрдугаар сард захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга (Д.Гэрэлт-Од)-д даалгав.

3. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Ахмадын зөвлөлөөс 2023 онд зохион байгуулах “Өмнөговь” аяллыг дэмжиж, аялагчдын эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Ахмадын зөвлөлийн дарга (Д.Чулуун)-д үүрэг болгов.  

4. ШУТИС-ийн 2022 оны төсвийн тодотгол, 2023 оны төсвийн төслийг дэмжиж, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн хуралд танилцуулахаар тогтов.

 

Хурал 1657 цагт өндөрлөв. 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

LAST
MORE ...

Affiliated schools