link

ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны хурлын тэмдэглэлээс
2023-01-25 09:04 Ганбилэг

Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

Хурал 203 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Намнан удирдан явуулав.

Хуралд Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Санхүү төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ, Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Ууганбаяр, Барилга архитектурын сургуулийн Чанар сургалтын албаны дарга Сугар, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик тээврийн сургуулийн  захирал Ж.Хашбат, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн ЭХ-ны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар чөлөөтэй, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг хуралд оролцсонгүй.

ШУТИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Намнан Алтан гадас одонгоор шагнуулсан А.Оюунгэрэл, Ж.Сэр-Од Н.Нямдорж нарт шагналыг гардуулж, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсэв. Ж.Сэр-Од, Н.Нямдорж нар талархал илэрхийлж, сэтгэгдэл хэлэв.

Хэлэлцэх асуудал

  1. ШУТИС-ийн багш, ажилтны англи хэлний чадавхыг дээшлүүлэх хөтөлбөр

Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар

  1. Бусад асуудал

Хэлэлцэж шийдвэрлэсэн нь:

  1. ШУТИС-ийн багш, ажилтны англи хэлний чадавхыг дээшлүүлэх хөтөлбөр

Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар

Хэлэлцэж шийдвэрлэсэн нь:

Нэг. ШУТИС-ийн багш, ажилтны англи хэлний чадавхыг дээшлүүлэх хөтөлбөрийн үндэслэл, хөтөлбөрийн зорилго, үйл ажиллагааны зорилт, чиглэл, мэргэжил дээшлүүлэх сургалтын бүтэц, зохион байгуулалт, гадаадын мэргэжилтэн болон монгол багштай хамтарсан танхимын сургалтын хэлбэр, гадаад улс орны их сургуульд мэргэжил дээшлүүлэх, интернэт сүлжээнд тулгуурласан зайн сургалтын хөтөлбөр,хяналт шинжилгээ, үнэлгээ, багш ажилтны англи хэлний чадавхыг дээшлүүлэх дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөг ГХС-ийн захирал Ц.Энхбаатар дэлгэрэнгүй танилцуулав. Гишүүд хэлэлцээд Хүний нөөцийн албанаас ШУТИС-ийн багш, ажилтны англи хэлний чадавхыг дээшлүүлэх хөтөлбөрийг боловсруулж, 2023 оны 1 сард багтаан дахин хэлэлцүүлэхээр тогтов.

Хоёр. Бусад асуудал

  • Санхүү төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ ШУТИС-ийн 2022 оны төсвийн тодотгол, 2023 оны  батлагдсан төсвийн мэдээллийг танилцуулж, батлагдсан төсөв, төсвийн задаргаа, хуваарийг хүргүүлэхээр болов
  • Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн шинэ багшийн санал, албан тушаал цалин шинэчлэн батлах тухай 01 тоот тушаалын санал ирүүлэхтэй холбоотой мэдээлэл хүргэв. Бүрэлдэхүүн сургуулиуд шинэ багшийн захиалгын санал, албан тушаал цалин шинэчлэх батлах 01 тоот тушаалд өгөх саналаа холбогдох журмын дагуу хүргүүлэхээр болов.
  • Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү өвлийн элсэлтийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл хүргэв.

ШУТИС-ийн Захирлын ажлын алба

LAST
MORE ...

Affiliated schools