link

ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэлээс
2023-01-25 09:09 Ганбилэг

Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

Хурал 203 тоот хурлын танхимд 12 цагаас эхэлж, захирал Т.Намнан удирдан явуулав.

Хуралд Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Санхүү төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ, Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, Барилга архитектурын сургуулийн Чанар, сургалтын албаны дарга М.Сугар, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик тээврийн сургуулийн захирал Ж.Хашбат, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа,  Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны ахлах менежер Э.Халиун, Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга Д.Оюунцэцэг, Мэдээллийн технологийн төвийн захирал Р.Төрбат, Инновац технологи дамжуулалтын төвийн захирал М.Зулбаяр, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа, Санхүү хөрөнгө оруулалтын албаны дарга Г.Жавхлан нар оролцов.

ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Баттогтох, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Энхжаргал нар оролцов.

Хэлэлцэх асуудал

  1. Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаал танилцуулах 

Хэлэлцэж шийдвэрлэсэн нь:

ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Баттогтох, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Энхжаргал нар Т.Намнанг ажилд томилох тухай Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тоот тушаалыг уншиж танилцуулан, гардуулан өгөв. ШУТИС-ийн захирал Т.Намнан захирлаар томилсон Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалыг гардан авч, Шинжлэх ухаан технологийн их сургуулийг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөө 2023 оны 1 дүгээр сарын 13-нд хамт олны төлөөлөлд танилцуулахаар тогтов.

 

ШУТИС-ийн Захирлын ажлын алба

LAST
MORE ...

Affiliated schools