link

ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлээс
2023-01-27 15:31 Ганбилэг

Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

Хурал 203 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, захирал Т.Намнан удирдан явуулав.

Хуралд Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Санхүү, хөрөнгө оруулалтын албаны дарга Г.Жавхлан, Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Барилга архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Механик тээврийн сургуулийн захирал Ж.Хашбат, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь технологийн дээд сургуулийн захирал Баяржавхлан, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

Санхүү төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр нар чөлөөтэй.

Хэлэлцсэн асуудал

  1.  Дээд боловсролын ерөнхий суурь хичээл (математик, физик, хими, биеийн тамир)-д тулгамдаж буй өнөөгийн байдал

         Сургалтын бодлого хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа

          Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр

  1. Цаг бүртгэлийн журам

          Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн

  1. Хөдөлмөрийн дотоод журмын нэмэлт өөрчлөлт

Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн

Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат

  1. Бусад асуудал  

Хэлэлцэж шийдвэрлэсэн нь:

Нэг. Сургалтын хөтөлбөр, бүртгэлийн алба, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, бусад бүрэлдэхүүн сургуулиуд хамтран дээд боловсролын ерөнхий суурь хичээлийг сургалтын хөтөлбөрт хэрхэн тусгах санал боловсруулж,      ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг үүрэг болгов.

Хоёр. Цаг бүртгэлийн журмын төсөлтэй холбогдуулан бүрэлдэхүүн сургуулиуд санал ирүүлэх, Хүний нөөцийн алба саналыг нэгтгэн, түр журам батлахаар тогтов.

Гурав. ШУТИС-ийн Хөдөлмөрийн дотоод журамд багшийг дадлагажуулах талаарх бүлэг заалтыг хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн, зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусган нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжив.  

Дөрөв. Бусад асуудал

  • Ахисан түвшний сургалтын үйл ажиллагааны мэдээлэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал танилцуулав.
  • Нийт багш ажилтнуудын дунд сайн дурын үндсэн дээр ШУТИС-Шаркс мэргэжлийн багийг дэмжих аян зохион байгуулах санал танилцуулав. 
  • 2022/2023 оны хичээлийн жилийн хаврын улирал эхлэхтэй холбоотой бэлтгэл ажил, өвлийн элсэлтийн мэдээллийг танилцуулав.

 

ШУТИС-ийн Захирлын ажлын алба

LAST
MORE ...

Affiliated schools