link

ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэлээс
2023-02-03 10:45 Ганбилэг

ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэлээс...

 

Хурал 203 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, захирал Т.Намнан удирдан явуулав.

          Хуралд Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Чанар, сургалтын албаны дарга Булга, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Ууганбаяр, Барилга архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Механик тээврийн сургуулийн захирал Ж.Хашбат, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Оюутны холбооны тэргүүн Ш.Өнөболд нар оролцов.

            Санхүү төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ чөлөөтэй.

Хэлэлцсэн асуудал

  1. Шинэ багш авах тухай

Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн

  1. ШУТИС-д 2023-2024 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журам

Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү

Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа

  1. Ёс зүйн жилийн аяны хүрээнд хийгдсэн ажлын тайлан мэдээлэл

Ёс зүйн зөвлөлийн дарга Д.Оюун

  1. Бусад асуудал

ШУТИС-ийн эрдэм шинжилгээний хэвлэн нийтлэлийг хөгжүүлэх ажил гүйцэтгэх гэрээний үр дүнгийн тухай

Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар

Монголын дижитал мэдлэгийн шийдлүүд ХХК захирал Л.Гантулга

Хэрэглээний шинжлэх ухаан ба инженерчлэл-2023 олон улсын хурлын тухай

Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр

Хэлэлцэж шийдвэрлэсэн нь:

Нэг. Барилга архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн салбарт дадлагажигч багшаар Д.Баярхүү, Хүрээлэн буй орчны инжненерийн салбарт дадлагажигч багшаар О.Мядаг, Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхимд ахлах багшаар Ц.Бямбацэнд, Герологи уул уурхайн сургуулийн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарт багшаар Б.Долзодмаа, Уурхайн технологийн салбарт дадлагажигч багшаар Э.Орхон, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн Электроникийн салбарт дадлагажигч багшаар Л.Үүрцайх, Компьютерийн ухааны салбарт дадлагажигч багшаар Э.Батцэцэг, Эрчим хүчний сургуулийн Цахилгаан техникийн салбарт ахлах багшаар Г.Мөнгөншагай, Дулааны инженерийн салбарт дадлагажигч багшаар Х.Бөртжин, ШУТИС-Коосэн технологийн коллежийн Ерөнхий эрдмийн тэнхимд мэдээллийн технологийн багшаар Ц.Бямбажаргал, ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуульд Монгол хэл, уран зохиолын багшаар Б.Ганчимэг, химийн багшаар Б.Жавзмаа, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн Ерөнхий боловсролын ахлах сургуулийн англи хэлний багшаар З.Ганчимэг нарыг ажиллуулах ШУТИС-ийн захирлын тушаал гаргахаар тогтов.

Хоёр. ШУТИС-д 2023-2024 оны хичээлийн жилд бакалаврын сургалтанд оюутан элсүүлэх журмын төсөлд зөвлөлийн гишүүдийн гаргасан санал, мөн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гарах эрх зүйн актуудын харгалзах зохицуулалтуудыг тусган, хоёрдугаар сард дахин хэлэлцүүлэхээр тогтов.

Гурав. ШУТИС-ийн Ёс зүйн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл болон багш ажилтны ёс зүйн зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааг хангалттай сайн гэж үнэлж, цаашид их сургуулийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд багш ажилтны ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааг тусгах, ШУТИС-ийн багш ажилтны ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх ШУТИС-ийн захирлын тушаал боловсруулахыг ШУТИС-ийн Захирлын ажлын албанд үүрэг болгов.

Дөрөв. Бусад асуудал

 

ШУТИС-ийн Захирлын ажлын алба

LAST
MORE ...

Affiliated schools