link

ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
2023-02-10 11:10 Ганбилэг

Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

 

            Хурал 203 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар удирдан явуулав.

        Хуралд Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Санхүү, хөрөнгө оруулалтын албаны дарга Г.Жавхлан Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Барилга архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Ууганбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Механик тээврийн сургуулийн захирал Ж.Хашбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар нар оролцов.

        Санхүү төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ чөлөөтэй Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Оюутны холбооны тэргүүн Ш.Өнөболд нар хуралд оролцсонгүй.

Хэлэлцсэн асуудал

  1. Уул уурхайн геотехникийн олон улсын судалгааны төв байгуулах тухай

Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот

Хэлэлцэж шийдвэрлэсэн нь:

Нэг. Уул уурхайн геотехникийн олон улсын судалгааны төв байгуулах тухай асуудлыг дахин хэлэлцүүлэхээр тогтов.

 

ШУТИС-ийн Захирлын ажлын алба

LAST
MORE ...

Affiliated schools