link

ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
2023-02-14 18:02 Ганбилэг

Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

       Хурал цахимаар 1030 цагаас эхэлж, Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү удирдан явуулав.

    Хуралд Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Санхүү, хөрөнгө оруулалтын албаны дарга Г.Жавхлан Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Барилга архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Геологи уул уурхайн сургуулийн сургалт чанарын албаны дарга Б.Батдэмбэрэл, Механик тээврийн сургуулийн сургалт чанарын албаны дарга М.Дэлгэрнасан, Бизнесийн ахисан түвшний сургуулийн сургалт чанарын албаны дарга М.Банзрагч, Сургалтын бодлого хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Х.Загарзүсэм, Оюутны холбооны тэргүүн Ш.Өнөболд нар оролцов.

    Санхүү төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Ууганбаяр чөлөөтэй, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, нар хуралд оролцсонгүй.

Хэлэлцсэн асуудал

  1. Хичээл зохицуулалтын тухай

Сургалт цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү

Хэлэлцэж шийдвэрлэсэн нь:

Нэг. 2023 оны 02 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Сар шинийн баяр тохиож байгаатай холбогдуулан сургалтын хичээл зохицуулалтын талаар дараах шийдвэрийг гаргав. Үүнд:

  1. 2023 оны 02 дугаар сарын 20-ны Даваа гараг, 2023 оны 02 дугаар сарын 24-ны Баасан гарагуудад бакалавр, магистрын түвшний сургалтын танхимын хичээлийг зайнаас цахим сургалтын хэлбэрт шилжүүлэн зохион байгуулахыг холбогдох нэгжүүд, бүрэлдэхүүн, харьяа сургуулиудад үүрэг болгов.
    1. Эдгээр өдрүүдэд хичээл заах багш MS Teams програм ашиглан хуваарьт цагуудад хичээлээ зайнаас цахим хэлбэрээр зохион байгуулна.
    2. 2023 оны 02 дугаар сарын 20, 24-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй, сургалтын тоног төхөөрөмж дээр туршилт хийх шаардлагатай лаборатори, практикийн хичээлүүд, мөн 2023 оны 02 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд орох байсан хичээлүүдийг дараагийн 7 хоногуудад агуулгаар нь хэрхэн нөхөх төлөвлөгөөг бүрэлдэхүүн, харьяа сургууль бүр гаргаж Сургалтын бодлого, хөтөлбөрийн албанд ирүүлэхийг үүрэг болгов.
    3. 2023 оны 02 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд орох байсан, мөн 2023 оны 02 дугаар сарын 20, 24-ны өдрүүдэд цахимаар хичээллэх хичээлийн сургалтын материалыг UNILMS, Moodle платформуудад байршуулах ажлыг бүрэлдэхүүн, харьяа сургуулиуд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дотор зохион байгуулж, үр дүнгийн тайланг Сургалтын бодлого, хөтөлбөрийн албанд ирүүлэхийг үүрэг болгов.
    4. Цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа хичээлүүдийн ирц, зохион байгуулалт, сургалтын чанар болон UMILMS, Moodle платформд байрлуулсан хичээлийн сургалтын материалын бүрдэл, чанарт бүрэлдэхүүн, харьяа сургуулийн Сургалт, чанарын алба, хичээл зохицуулагч, салбар, тэнхимийн эрхлэгч нар хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.
  2. Зайнаас цахимаар ажиллах ажлын зохицуулалт нь зөвхөн ПБ-(1-7) албан тушаалын ангиллын профессор, багш нарт хамаарах бөгөөд бусад ажилтан, албан хаагчид эдгээр өдрүүдэд ажлын хэвийн горимоор ажиллана.
  3. Сар шинийн баярын амралтын үед хөдөө орон нутгийг зорих оюутан залуус, профессор багш, ажилтан нарт цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан хувийн бэлтгэлээ хангаж, орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж, зөвлөмж хүргэхийг их сургуулийн бүтцийн нэгжүүдийн удирдлага, Оюутны холбоонд үүрэг болгов.

 

ШУТИС-ийн Захирлын ажлын алба

LAST
MORE ...

Affiliated schools