link
Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...
Хурал 1400 цагаас эхэлж, захирал Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Сургалт цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Санхүү, төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ, Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, Барилга архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик тээврийн сургуулийн захирал Ж.Хашбат, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.
Оюутны холбооны тэргүүн Ш.Өнөболд Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг нар хуралд оролцсонгүй.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
Санхүү төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ
Санхүү хөрөнгө оруулалтын албаны дарга Г.Жавхлан
Санхүү төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ
Санхүү хөрөнгө оруулалтын албаны дарга Г.Жавхлан
Санхүү төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ
Санхүү хөрөнгө оруулалтын албаны дарга Г.Жавхлан
Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр
Нэг. ШУТИС-ийн 2022 оны санхүүгийн тайлангийн шинжилгээг хангалттай хийгдсэн гэж үзэж, сургалтын төлбөрийн 736,9 сая төгрөгийгн авлагыг найдваргүй авлагад, сургалтын төлбөрийн 46,5 сая төгрөгийг илүү төлөлтийн орлогод шилжүүлэхийг дэмжиж, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.
Хоёр. “Санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төслийг дэмжиж, гишүүдийн хэлсэн санал, найруулгыг тусгаж, ШУТИС-ийн захирлын тушаал гаргахыг дэмжив.
Гурав. ШУТИС-ийн хичээлийн байруудын ашиглалтын асуудлыг судлах Ажлын хэсэг гаргаж ажиллахаар тогтов.
Дөрөв. ШУТИС-ийн дэргэдэх Нийгмийн өөрчлөлт, тогтвортой хөгжил-ийн ЮНЕСКО-гийн тэнхимийн үйл ажиллагааг зохицуулах журам-д гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, төслийг дахин боловсруулж, Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.
Тав. ШУТИС-ийн “ProMech” багийн олон улсын тэмцээнд оролцох робот хөгжүүлэлт, тэмцээнд оролцох багийн зардалд ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн газар, Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Механик тээврийн сургууль тус бүр 5 сая төгрөг, бусад бүрэлдэхүүн сургууль тус бүр 1 сая төгрөгийн зардал гаргахаар тогтов.
ШУТИС-ийн Захирлын ажлын алба