link

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС...
2024-05-30 14:08 Ганбилэг

ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

2024.05.07                                                    №05                                       Улаанбаатар хот

Хурал 203 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, захирал Т.Намнан удирдан явуулав.

Хуралд, Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Хяналт шинжилгээ дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр Барилга архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Механик тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн сургалт чанарын албаны дарга Г.Батцэцэг, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь технологийн сургуулийн захирал Б.Баяржавхлан, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү гадаад томилолттой холбоотой чөлөөтэй, Оюутны холбооны тэргүүн Г.Ганчимэг хуралд оролцсонгүй.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ                             

  1. 2024-2025 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх элсэлтийн хяналтын тооны санал

Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү,

Сургалтын бодлого хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа

  1. Бусад асуудал

Нэг. ШУТИС-ийн бакалаврын  хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх хяналтын тооны саналыг дэмжиж, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.

Хоёр. Бусад асуудал

  1. ШУТИС-ийн харьяа Политехник коллежийн тэнхимийн эрхлэгч Б.Ундармаагийн эмчилгээний зардалд зориулж ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн сургууль тус бүр 200 000 /хоёр зуун мянган/ төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхийг дэмжиж, ШУТИС-ийн захирлын тушаал гаргахаар тогтов.
  2. Сургууль хоорондын коэфицентын төслийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүний саналыг Санхүү төлөвлөлтийн газраас боловсруулж, ШУТИС-ийн захирлын тушаал гаргахаар тогтов.

 

ШУТИС-ийн Захирлын ажлын алба

LAST
MORE ...

Affiliated schools