link

ШУТИС-ИЙН РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС...
2024-08-23 10:40 Ганбилэг

ШУТИС-ИЙН РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС...

 

2024.06.04                                                                             №                                                           Улаанбаатар хот

       Хурал 203 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, Ректор Т.Намнан удирдан явуулав.

       Хуралд Сургалт, цахим шилжилт эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, технологи эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор Л.Баяр-Эрдэнэ, Ректорын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Гадаад харилцаа, ниймийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, Барилга, архитектурын сургуулийн захирал Т.Нарантуяа, Бизнесийн ахисан түвшний сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Тамир, Бизнесийн удирлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи уул уурхайн сургуулийн сургалт чанарын албаны дарга Өлзийсайхан, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Механик тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн сургалт чанарын албаны дарга Ч.Улам-Оргил, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

       Хяналт шинжилгээ дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр, Оюутны холбооны тэргүүн Г.Ганчимэг нар хуралд оролцсонгүй.

        Боловсролын тэргүүний ажилтнаар шагнагдсан Эрчим хүчний сургуулийн сургалтын албаны ажилтан З.Оюундэлгэр, АНУ-ын англи хэлний мэргэжилтэн багш Скот Путит, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагналаар шагнагдсан Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр нарт шагналыг гардуулж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэв.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

  1. “ШУТИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам”-ын нэмэлт өөрчлөлт

Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн

  1. “ШУТИС-ийн Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам”-ын нэмэлт өөрчлөлт

Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн

  1. ШУТИС-ийн “ШУТИС-ийн Мэргэжлийн тэнхимийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төсөл

Ректорын ажлын албаны дарга Н.Ганзориг

  1. “ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төсөл

Ректорын ажлын албаны дарга Н.Ганзориг

  1. 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанли

Сургалт, цахим шилжилт эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү

Сургалтын бодлого хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа

  1. 2023/2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын төгсөлтийн дипломын загвар

Сургалт, цахим шилжилт эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү

Сургалтын бодлого хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа

  1. ШУТИС-ийн жилийн эцсийн санхүүгийн тайлангийн үр дүн, аудитын дүгнэлтийг хэлэлцүүлэх

Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор Л.Баяр-Эрдэнэ

Санхүү, хөрөнгө оруулалтын албаны дарга Г.Жавхлан

  1. Бусад асуудал

Нэг. ШУТИС-ийн Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам”-ын төсөлд гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, найруулгыг хянан ШУТИС-ийн Ректорын тушаал гаргахаар тогтов.

Хоёр. “ШУТИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам”-ын төсөлд гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, найруулгыг хянан ШУТИС-ийн Ректорын тушаал гаргахаар тогтов.

Гурав. ШУТИС-ийн “ШУТИС-ийн Мэргэжлийн тэнхимийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төсөлд гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, найруулгыг хянан ШУТИС-ийн Ректорын тушаал гаргахаар тогтов.

Дөрөв. ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах журмын төсөлд гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, ШУТИС-ийн Ректорын тушаал гаргахаар тогтов.

Тав. 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанлиг батлахыг дэмжив.

Зургаа.

  1. Боловсрол шинжлэх ухааны сайдын 2024 оны А/143 тушаалаар батлагдсан үлгэрчилсэн загварын хүрээнд оруулж ирсэн загвараар хэвлэхийг дэмжиж, дипломын хавсралтанд бүрэлдэхүүн сургуулийн захирал гарын үсэг зурах саналыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд тавьж тодруулга авахаар тогтов.
  2. 2023/2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын диплом гардуулалтыг 2024 оны 6 дугаар сарын 14-нд тусдаа байртай сургуулиуд өөрийн хичээлийн байранд, бусад бүрэлдэхүүн сургуулиуд ШУТИС-ийн хичээлийн I байрны урлаг зааланд хуваарийн дагуу зохион байгуулахаар тогтов.
  3. Төгсөгчдөд дурсгалын тууз өгөхийг дэмжиж, дурсгалын туузны санхүүжилтийг оюутны нэгдсэн арга хэмжээний зардлаас гаргахаар тогтов.

Долоо. Санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах журмын дагуу Барилга архитектурын сургууль, Мэдээлэл холбооны технологийн сургууль, Эрчим хүчний сургуулийн 2023 оны мөнгөн хөрөнгийн цэвэр шилжих үлдэгдлээс хөрөнгө оруулалт, багш ажилтанд урамшуулал олгохыг дэмжиж, Ректорын тушаал гаргахаар тогтов.

Найм. Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн номын санч Л.Болормаагийн эмчилгээний зардалд зориулж Шинжлэх ухаан технологийн төв номын сангаас 2 000 000 /хоёр сая/, ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн сургууль тус бүр 200 000 /хоёр зуун мянган/ төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтож, Ректорын тушаал гаргахаар тогтов.

 

ШУТИС-ийн Ректорын ажлын алба

 

LAST
MORE ...

Affiliated schools