link

ШУТИС-ИЙН РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС...
2024-08-27 17:29 Ганбилэг

ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

 

2024.08.19                                                    №                                               Улаанбаатар хот

        Хурал 203 тоот хурлын танхимд 11 цагаас эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.

       Хуралд Эрдэм шинжилгээ, технологи эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Сургалтын бодлого хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа, Санхүү хөрөнгө оруулалтын албаны дарга Г.Жавхлан, Ректорын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Гадаад харилцаа, ниймийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Бизнесийн удирлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн сургалт чанарын албаны дарга Г. Өлзийсайхан, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн сургалт чанарын албаны дарга Н.Одончимэг, Механик, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн сургалт чанарын албаны дарга П.Ууганбаяр, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн сургалт чанарын албаны дарга Ч.Улам-Оргил, ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн захирал Б.Баяржавхлан, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

           Сургалт, цахим шилжилт эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор Л.Баяр-Эрдэнэ,  Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр, ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Г.Ганчимэг нар хуралд оролцсонгүй.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

  1. 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил

Сургалт, цахим шилжилт эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү

            Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор Л.Баяр-Эрдэнэ

  1. Бусад асуудал

Нэг.

  1. 2024/2025 оны хичээлийн элсэлт, бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов.
  2. Гүйцэтгэхээр төлөвлөсөн болон хийх шаардлагатай засвар тохижилтын ажилтай холбоотойтоор холбогдох зардлыг гаргаж, төсвийн тодотголоор хэлэлцүүлэхийг Санхүү төлөвлөлт эрхэлсэн проректор Л.Баяр-Эрдэнэд үүрэг болгов.

Хоёр. Бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад дараах үүрэг болгов. Үүнд:

  • Шинэ багшийн захиалгыг Сургалтын бодлого хөтөлбөрийн албаар хянуулж, 2024 оны 8 дугаар сарын 20-нд Хүний нөөцийн албанд ирүүлэх
  • 2024-2025 оны хичээлийн жилд Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудлын саналаа Ректорын ажлын албанд ирүүлэх
  • Мэргэжлийн тэнхимийн үйл ажиллагааг зохицуулах журамтай холбоотойгоор тэнхимийн санал бэлдэж ирүүлэх

 

ШУТИС-ийн Ректорын ажлын алба

LAST
MORE ...

Affiliated schools