Химийн салбарын мэргэжилтний мэргэшлийн зэрэг олгох, сунгах сургалтанд урьж байна.
Зохион байгуулагч:
Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам, ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх ухааны Сургууль, Монголын Химич, Химийн Инженер Технологичдын холбоо
Сургалтын хугацаа: 2025 оны I улиралд танхимаар явагдана.
Тавигдах шаардлага:
- Мэргэшсэн зэрэг: Мэргэжлээрээ 8-аас доошгүй жил химийн чиглэлийн үйлдвэрлэл дээр тогтвортой ажилласан, инженерийн тооцоолол хийх, үйлдвэрлэлийн технологийн процесс, туршилт, тохируулга, зүгшрүүлэлт, засвар үйлчилгээ зэрэг ажлыг удирдан гүйцэтгэх, хяналт тавих чадавхитай мэргэшлийн өндөр ёс зүйтэй мэргэжилтэн байна.
- Зөвлөх зэрэг: Мэргэжлээрээ 16-аас доошгүй жил ажилласан, салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага, эрх зүйн орчин, үйлдвэрлэлийн менежмент, техник технологи, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, стандартчилалын талаар өргөн мэдлэгтэй, стандарт, техникийн зохицуулалт, үйлдвэрийн ерөнхий төлөвлөлт, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, инженерийн зураг төсөл, дизайны ажлыг хийж гүйцэтгэх, удирдах, зөвлөх, шинжээчийн дүгнэлт гаргах, үйлдвэр барьж байгуулах, өргөтгөх, технологийн шинэчлэл хийж хэрэгжүүлэх зэрэг асуудал дээр шийдвэр гаргах түвшинд бэлтгэгдсэн, мэргэжлийн өндөр ёс зүйтэй мэргэжилтэн байна.
Бүртгэл: Доорх линкээр орж бүртгүүлэх бөгөөд бүртгэл 2025.01.15-ныг дуустал явагдана.
https://docs.google.com/forms/u/1/d/e/1FAIpQLSekQnudonZngDM7LXGHsC1WUPkxREusBZBe7z0ckufaGbLz9w/formResponse
Холбогдох утасны дугаар: 99772933, 99027238, 99096193
И-мэйл хаяг: chemengconsult.mon@gmail.com
АҮЭБЯ, ШУТИС, Хэрэглээний Шинжлэх ухааны Сургууль,
Монголын химич, химийн инженер технологичдын холбоо