link

2026 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
2026-01-16 12:38 Отгонбаяр

2026 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...

 

Хурал Эрдмийн зөвлөлийн хурлын тэнхимд 10:00 цагаас эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.

 

Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг,  Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболат, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя.Бат-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, Менежментийн сургуулийн захирал Г.Баттүвшин, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар нар оролцов. ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн  Ч.Сандагдорж нар хуралд оролцсонгүй.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. “MUST Robocon-2026” тэмцээн зохион байгуулах тухай
  • Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар
  •   Инновац, бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр
  1. Археологийн сургалт судалгааны төв байгуулах тухай
  • Инновац, бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр
  • Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр
  1. Тээвэр логистикийн сургалт, судалгааны төв байгуулах тухай
  • Инновац, бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр
  • Механик инженер тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж

      Бусад асуудал.

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

Нэг:

  1. ABU ROBOCON-2026 оролцох ШУТИС-ийн багийн бэлтгэлд зориулж механик инженер, тээврийн сургуулийн спорт заалыг 3-5 сарын хугацаанд чөлөөлж, хичээл сургалтын үйл ажиллагааг зохицуулахыг Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү-д үүрэг өгөв.
  2. Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэх ажлын хэсэг байгуулах, "MUST ROBOCON-2026” тэмцээн зохион байгуулахыг дэмжив.
  3. ABU ROBOCON-2026 тэмцээний төсвийг
  • MUST ROBOCON зохион байгуулж, робот хөгжүүлэх үйл ажиллагааны зардлыг эрдэм шинжилгээний төсөвт тусгагдсанаар,
  • Талбай засахтай холбогдох зардлыг захиргааны оюутны үйл ажиллагааны төсөвт тусгагдсан зардлаас,
  • Роботын анхны хөгжүүлэлттэй холбоотой зардлыг бүрэлдэхүүн сургуулиуд төсөвт тусгагдсанаар,

             тус тус зарцуулахыг Ректорын зөвлөлийн гишүүд дэмжив.

Хоёр:

1.    Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн дэргэд "Эртний технологийн төв" байгуулах асуудлыг Ректорын зөвлөлийн гишүүд дэмжив. Төвийн нэрийг өөрчлөх санал гаргав.

  1. Төвийн дүрмийг Ректорын тушаалаар батлахаар тогтов.

Гурав:

  1. Үүсгэн байгуулагч Механик инженер, тээврийн сургуулийн саналаар “Тээвэр логистикийн сургалт, судалгааны төв” байгуулах асуудлыг Ректорын зөвлөлийн гишүүд дэмжив.
  2. “Тээвэр логистикийн сургалт, судалгааны төв”-ийн дүрмийг Ректорын тушаалаар батлахаар болов.

Бусад:   Ахмадын зөвлөлийн гишүүдийн жил болгон зохион байгуулдаг аяллын зардалд 1 хүний 890,000 төгрөгийн 50 хувь буюу 445,000 төгрөгийг бүрэлдэхүүн сургуулиас, 50 хувь буюу 445,000 төгрөгийг хувь хүн өөрсдөө гаргахыг Ректорын зөвлөлийн гишүүд дэмжив.

Хурал 16 цагт дуусав.

Захиргааны удирдлагын газар

 

LAST
MORE ...

Affiliated schools