link
2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
Хурал Эрдмийн зөвлөлийн хурлын тэнхимд 14:00 цагаас эхэлж, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар удирдан явуулав.
Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяаг төлөөлж Эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Адъяажав, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболат, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя.Бат-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, Менежментийн сургуулийн захирал Г.Баттүвшинг төлөөлж Сургалт, чанарын албаны дарга М.Банзрагч, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар онлайнаар оролцов. ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Ч.Сандагдорж хуралд оролцсонгүй.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
1. Нисэхийн сургалт, судалгааны төв байгуулах тухай.
• Инновац, бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр
2. ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний тайлан.
• Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга Л.Мөнхтуяа
3. ШУТИС-ийн Чанарын менежментийн тогтолцооны удирдлагын дүн шинжилгээний хурал, залруулах арга хэмжээний төлөвлөгөө.
• Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Нэг: Нисэхийн сургалт, судалгааны төв байгуулах тухай асуудлыг Ректорын зөвлөлийн гишүүд дэмжив. Төвийн дүрмийг Ректорын тушаалаар батлахаар тогтов.
Хоёр: ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн 2024 оны хурлаар батлагдсан нийт 17 тогтоолын хүрээнд тусгагдсан 52 заалтын хэрэгжилтийн ерөнхий дүнг тооцоход хэрэгжилт “98 хувь” буюу хангалттай гэж үнэлэгдлээ.
Гурав:
Захиргааны удирдлагын газар