link
“ГЕОДЕЗИ” улсын олимпиадыг 2016 оноос ШУТИС-ийн ГУУС-ийн Геодезийн тэнхим санаачлан, жил бүр амжилттай зохион байгуулж ирсэн. Геодези 2026 улсын олимпиад 2026.04.25-ны өдөр зохион байгуулагдана. Тус олимпиадад 8-н сургуулийн 18-н багш 300 гаран оюутан оролцохоор бүртгүүлсэн байна. Олимпиадын ур чадварын даалгаврууд ШУТИС-ийн гадна талбайд болох тул тухайн өдрийн 08:00-17:00 цагийн хооронд автомашин нэвтрүүлэхгүй болохыг мэдэгдье. Эрхэм хүндэт профессор багш, ажилчид та бүхэн хүндэтгэн хүлээж авна уу.
ШУТИС-ийн захиргаа
Геологи, Уул Уурхайн сургууль
