link
2026 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэлээс...
Хурал Эрдмийн зөвлөлийн хурлын тэнхимд 14:00 цагаас эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаярыг төлөөлж Барилга байгууламж, дэд бүтцийн албаны дарга Д.Орхон, Захиргааны удирдлагын газрын дарга А.Энхбат, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяаг төлөөлж Эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Адъяажав, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзоригийг төлөөлж Сургалт чанарын албаны дарга П.Булга, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя.Бат-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, Менежментийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч М.Банзрагч, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов. ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Ч.Сандагдорж хуралд оролцсонгүй.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Нэг: ШУТИС-ийн Оюуны өмчийн бодлогын төсөлд Ректорын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжив.
Хоёр: 2026-2027 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанлийн төслийг бүрэлдэхүүн сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар танилцуулж, багш нараас санал авч, ажил хэргийн шугамаар шийдвэрлэхээр тогтов.
Бусад асуудал:
Хурал 17:55 дуусав.
Захиргааны удирдлагын газар