link

2026 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...
2026-06-17 13:06 Отгонбаяр

2026 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...

Хурал Эрдмийн зөвлөлийн хурлын тэнхимд 14:00 цагаас эхэлж Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү удирдан явуулав.

Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Захиргааны удирдлагын газрын дарга А.Энхбат, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг,  Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболат, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя.Бат-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, Менежментийн сургуулийн захирал Г.Баттүвшин нар оролцов. Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар онлайнаар оролцов. ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа гадаад томилолтоор явсан тул оролцоогүй, ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн  Ч.Сандагдорж хуралд оролцсонгүй.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. ШУТИС-ийн 2026 оны төсөвт хөрөнгө оруулалтын чиглэлээр нэмэлт хийх ажлууд
  • Санхүү төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр
  • Санхүү хөрөнгө оруулалтын албаны дарга И.Ганбат
  1. ШУТИС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд мөрдөх оюутны байрны төлбөрийг шинэчлэн тогтоох
  • Санхүү төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр
  • Санхүү хөрөнгө оруулалтын албаны дарга И.Ганбат
  1. ШУТИС-ийн дүрэм, журмын өөрчлөлт (ШУТИС-ийн үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам)
  • Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу
  • Төлөвлөлт, дижитал шилжилтийн албаны даргын үүрэг гүйцэтгэгч Ө.Баярбат
  1. ШУТИС-ийн дүрэм, журмын өөрчлөлт (ШУТИС-ийн дотоод хяналт шалгалтын журам)
  • Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Л.Мөнхтуяа
  1.  Бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан
  • Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Л.Мөнхтуяа
  1. ШУТИС-ийн Багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн ажлын тайлан
  • Багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн дарга Х.Сарангэрэл

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:                   

Нэг. Хөрөнгө оруулалтын чиглэлээр 2026 онд нэмэлтээр хийх 7 ажилд 4,443.7 сая төгрөг, урсгал засварын 7 ажлын 1,308.8 төгрөг, нийт 5,824.5 сая төгрөгийн саналыг ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжив.

Хоёр. ШУТИС-ийн 2026-2027 оны хичээлийн жилд мөрдөх оюутны байрны төлбөрийг шинэчлэн тогтоох асуудлыг ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжив.

Гурав. ШУТИС-ийн дүрэм, журмын өөрчлөлт (ШУТИС-ийн үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам)-ын төслийг Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцсэний дараа Ректорын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцэхээр болов.

Дөрөв. ШУТИС-ийн дүрэм, журмын өөрчлөлт (ШУТИС-ийн дотоод хяналт шалгалтын журам)-ын төслийг Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцсэний дараа Ректорын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцэхээр болов.

Тав. Хамтын-ажиллагаа, нийгмийн түншлэлийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулахыг Ректорын зөвлөлийн гишүүд дэмжив.

Зургаа. ШУТИС-ийн Багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн 2025-2026 оны хичээлийн жилийн ажлын тайланг хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн ажлын үр дүнгийн  зохих ажлын хөлсийг олгохоор болов.

Бусад асуудал:

ШУТИС-ийн Хамтын гэрээний 2.3-д заасны дагуу  ШУТИС-ийн профессор, багшийн ангиллын албан тушаалтны сургалтын ажлын зөвшөөрөгдөх нормоос давуулж илүү гүйцэтгэсэн, нийт 117 багшийн 462 кредитийн хөлс олгохыг дэмжиж, Ректорын тушаал гаргахаар тогтов.

Захиргааны удирдлагын газар

 

LAST
MORE ...

Affiliated schools