link
Шинэ хичээлийн жил эхэлж, ШУТИС-ийн эрдмийн их өргөө шинэ оюутнуудаа хүлээн авч байна. Сургалт, судалгааны орчноо сайжруулах чиглэлээр олон шинэ ажил, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж, оюутнуудаа хүлээн авах орчин нөхцөлийг бүрдүүллээ.
ШУТИС-ийн Ректор, профессор Т.Намнан шинэ хичээлийн жилийг тохиолдуулан нийт профессор багш, ажилтан, оюутан, төгсөгчид, тэр дундаа шинээр элсэгчдэдээ мэндчилгээ дэвшүүлж, эрдэм мэдлэг, шинэ боломжийн замд нь амжилт хүслээ.