link

Солонгос улсын Korea Institute of Civil Engineering and Building Technology (KICT) магистрт сурахыг урьж байна
2026-09-02 11:52 ЗАА

KICT (Korea Institute of Civil Engineering and Building Technology)-д 2027 оны 3 дугаар сард элсэх магистрын хөтөлбөрт оюутан сонгон шалгаруулж байна. https://www.kict.re.kr/

Мэргэжлийн чиглэл: Байгаль орчин, эрчим хүч болон инженерийн бусад чиглэл

Элсэлтийн шаардлага: Бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх. Насны хязгаар байхгүй.

Материал хүлээн авах хугацаа:

2026 оны 9 дүгээр сарын 16-наас 2026 оны 10 дугаар сарын 6 хүртэл

Шаардлагатай хэлний батламж: Англи эсвэл солонгос хэлний дараах шалгалтын аль нэгний шаардлагыг хангасан байх:

* TOEFL iBT – 79 ба түүнээс дээш

* New TEPS – 277 ба түүнээс дээш

* IELTS – 6.0 ба түүнээс дээш

* TOPIK – 4-р түвшин ба түүнээс дээш

Дэмжлэг: Энэхүү хөтөлбөр нь KOICA-ийн дэмжлэгтэй бөгөөд магистрын сургалтын хугацаанд дараах зардлуудыг дэмжинэ:

* UST төгсөлтийн сургуулийн сургалтын болон бүртгэлийн төлбөр

* Байрны зардал

* Судалгааны зардал

* БНСУ-ын нийгмийн даатгалын 4 төрлийн даатгал

* Онгоцны тийз 2 удаа

Судалгаа / ажиллах газар:

Оюутнууд БНСУ-ын Барилга, иргэний инженерийн технологийн хүрээлэн (KICT)-д судалгааны төсөлд оролцоно.

Магистрын сургалтын хугацаа:

2027 оны 3 дугаар сарын 1-нээс 2029 оны 2 дугаар сарын 28 хүртэл

Элсүүлэх оюутны тоо: 10 хүн

Холбоо барих : kim2030@must.edu.mn 99236512, 95707600

LAST
MORE ...

Affiliated schools