link

Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Алтанцэцэг, академич, шинжлэх ухааны доктор, профессор, монгол улсын гавьяат багш С.Батмөнх нарын туурвисан “Clothing systems engineering for cold environments” монограф нээлт зохион байгуулагдлаа
2026-11-02 11:35 ЗАА

Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Алтанцэцэг, академич, шинжлэх ухааны доктор, профессор, монгол улсын гавьяат багш С.Батмөнх нарын туурвисан “Clothing systems engineering for cold environments” монограф  нээлт зохион байгуулагдлаа

Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Алтанцэцэг, академич, шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш С.Батмөнх нарын хамтран туурвисан “Clothing Systems Engineering for Cold Environments” монографийн нээлтийн үйл ажиллагааг 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Тус бүтээл нь хүйтэн орчны нөхцөлд хүний биеийн дулаан хамгаалалт, хувцасны системийн инженерчлэл, материалын шинж чанар, хувцасны зохион бүтээлт болон хэрэглэгчийн тав тух, аюулгүй байдлыг шинжлэх ухаан, инженерчлэлийн үүднээс авч үзсэн бүтээл юм.

 

Монографид хүйтэн орчны хувцасны системийг боловсруулахад шаардлагатай онол, судалгааны арга зүй, технологийн шийдлүүдийг нэгтгэн тусгаснаараа хувцас үйлдвэрлэл, нэхмэл материал, инженерчлэл, судалгааны чиглэлээр ажиллаж буй мэргэжилтэн, судлаач, багш, оюутнуудад үнэ цэнтэй эх сурвалж болох ач холбогдолтой.

Мөн уг бүтээл нь Монгол орны эрс тэс, хүйтэн уур амьсгалын нөхцөлд хүний хөдөлмөрийн аюулгүй байдал, дулаан хамгаалалт, хувцасны хэрэглээний тав тухыг хангах шинжлэх ухаан, технологийн шийдлийг хөгжүүлэхэд судалгааны чухал суурь болох юм.

   

Номын нээлтийн үеэр зохиогчид бүтээлийн зорилго, агуулга, судалгааны үр дүн, практик ач холбогдлын талаар танилцуулж, оролцогчидтой санал, сэтгэгдлээ хуваалцлаа.

“Clothing Systems Engineering for Cold Environments” монографи хэвлэгдэн гарсан нь Монгол Улсад хүйтэн орчны хувцасны системийн инженерчлэл, судалгааны чиглэлийн мэдлэг, туршлагыг нэгтгэн түгээн дэлгэрүүлэх, цаашдын судалгаа, инновацын ажлыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болж байна.

ШУТИС-ХХҮДС- Хувцас судлалын төв

Affiliated schools