link

Erasmus+ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “MONT-AE” төслийн санхүүжилтээр байгуулагдсан DiF³ HUB-ийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
2026-11-02 11:38 ЗАА

Европын Холбооны Erasmus+ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “MONT-AE” төслийн санхүүжилтээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургууль DiF³ HUB (Digital – Fashion, Fiber, Future Hub)-ийг байгуулж, нээлтийн үйл ажиллагааг 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

DiF³ HUB нь хувцасны дизайн, инженерчлэл, үйлдвэрлэлийн салбарт дижитал технологийг нэвтрүүлэх, их сургууль–үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалт, судалгаа, инновацын уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэгчдийн технологийн чадавхыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулж, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэсэн инновацын орчныг бүрдүүлнэ.

Тус төв нь CLO 3D виртуал загварчлалын программ хангамж, 3D сканнер, SUBLISTAR дижитал текстилийн принтер зэрэг орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Эдгээр технологи, тоног төхөөрөмжийг бакалаврын сургалтад ашиглахаас гадна төгсөгчдийн насан туршийн боловсролыг дэмжих, үйлдвэрлэл эрхлэгчдэд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхэд ашиглах боломжтой.

 

Мөн төслийн хүрээнд ШУТИС-ийн “Хувцасны дизайн”, “Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт” хөтөлбөрүүдийн хичээлийн агуулга, сургалтын арга зүйг шинэчилж, 3D загварчлал, дижитал технологи болон хиймэл оюун ухааны хэрэглээг сургалтын үйл явцад үе шаттайгаар нэвтрүүлэхээр зорьж байна.

Ингэснээр үйлдвэрлэлийн өнөөгийн шаардлагад нийцсэн, орчин үеийн технологийг мэргэжлийн түвшинд ашиглах ур чадвартай хүний нөөцийг бэлтгэхийн зэрэгцээ Монголын хувцасны дизайны онцлог, үндэсний хэв шинж, ялгарах байдлыг хөгжүүлэх, инновацад суурилсан шинэ бүтээгдэхүүн бүтээх боломжийг бүрдүүлэх юм.

Хабын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсад суугаа Европын Холбооны Төлөөлөгчийн газрын төсөл, хөтөлбөр хариуцсан ажилтан Стаси Бамби, ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн албаны дарга Ц.Цоггэрэл, ХҮТИТ-ийн эрхлэгч М.Баяр болон мэргэжлийн багш, судлаач, салбарын үйлдвэрлэлийн төлөөлөл оролцов.

Нээлтийн үйл ажиллагаанд багш, ажилтан, үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, компанийн төлөөлөл болон оюутнуудын 60 гаруй төлөөлөл оролцож, DiF³ HUB-ийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар мэдээлэл авлаа.

DiF³ HUB байгуулагдсанаар дижитал технологид суурилсан хувцас, нэхмэл, ширхэгт материалын үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, сургалт–судалгаа–үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, салбарын инновацын экосистемийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Мөн төслийн хүрээнд ШУТИС-ийн “Хувцасны дизайн”, “Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт” хөтөлбөрүүдийн хичээлийн агуулга, сургалтын арга зүйг шинэчилж, 3D загварчлал, дижитал технологи болон хиймэл оюун ухааны хэрэглээг сургалтын үйл явцад үе шаттайгаар нэвтрүүлэхээр зорьж байна.

Ингэснээр үйлдвэрлэлийн өнөөгийн шаардлагад нийцсэн, орчин үеийн технологийг мэргэжлийн түвшинд ашиглах ур чадвартай хүний нөөцийг бэлтгэхийн зэрэгцээ Монголын хувцасны дизайны онцлог, үндэсний хэв шинж, ялгарах байдлыг хөгжүүлэх, инновацад суурилсан шинэ бүтээгдэхүүн бүтээх боломжийг бүрдүүлэх юм.

ШУТИС, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургууль

DiF³ HUB

Affiliated schools