link
Анхцэцэг Б. Шинжлэх ухаан, Технологи – 2008 Орос номын vзэсгэлэнгийн талаар Төвлөрсөн номын сангийн захирал Ч.Гульнар (Ph.D), ЭХИС-ийн захирал Х. Энхжаргал (Ph.D) нартай ярилцсан мэдээлэл нийтлэгдсэн байна | |||||||||
ШУТИС-ийн гадаад харилцаа, харилцаа, хамтын ажиллагааны хvрээнд ОХУ-ын М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль, Барилгын их сургууль, Эрчим Хvчний Их Сургууль болон ОХУ-ын томоохон хэвлэлийн газрууд оролцсон Шинжлэх ухаан, Технологи - 2008 "Орос номын vзэсгэлэн - худалдаа" -г энэ сарын 31-нээс ирэх сарын дервен хvртэл зохион байгуулах гэж байгаа талаар eчигдeр ШУТИС-ийн эрчим хvчний инжнерийн сургуулийн захирал Х.Энхжаргал, тус сургуулийн эдийн засгийн нийгмийн хeгжлийн проректор Г.Даваажаргал, тeвлeрсeн номын сангийн захирал Ч.Гульнар нар сэтгvvлчдэд мэдээлэл хийлээ. Уг vзэсгэлэн худалдааны талаар ШУТИС-ийн тeвлeрсен номын сангийн захирал доктор профессор Ч.Гульнараас тодрууллаа | |||||||||
- Энэхvv vзэсгэлэн - Тийм ээ. vзэсгэлэнд Эрчим хvч, Барилга-архитектур, Хvнс-биотехнологи, Материал технологи, Геологи-газрын тос, Математик, Хvмvvнлэг, Хэл шинжлэлийн нийт 50 тeрлийн 950 гаруй сургалт- судалгааны ном, сурах бичиг, мэргэжлийн 60 гаруй сэтгvvл,270 ширхэг номын каталоги тавигдаж профессор багш, эрдэм шинжилгээний ажилтан, оюутан суралцагсдыг хамгийн шинэлэг номын мэдээллээр ханган, ШУТИС, ОХУ-ын хамтарч ажилладаг их, дээд сургууль, хэвлэлийн газар, номын сан хоорондын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хvрээн М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль (МГУ), Москвагийн Барилгын их сургууль (МГСУ), Москвагийн Эрчим Хvчний Сургууль (МЭУ)-ийн тeлeeчид, хэвлэлийн газруудаас: Издательский дом"МЭИ", Издательство Ассоциации строительных вузов "АСВ", Хvнсний хэвпэл "000 Дели", Издательский центр "Техносфера", Интернэт-магазин центр "Технарь", Издательский дом "Энергия" гэх мэт ОХУ-ын томоохон хэвлэл мэдээллийн газрын тeлeeлeл оролцох болно. Энэ жилийн номын vзэсгэлэнгийн гол онцлог нь багш нарын захиалсан номыг худалдаална. Мөн Монголын томоохон хэвлэлийн газар, их дээд сургуулиуд ОХУ-ын хэвлэлийн газартай хамтарч ажиллах боломжийг нээж eгч байгаа юм. Манай сургууль 129 мэргэжлээр мэргэжилтэн бэлт-гэдэг. Тэр бvх мэргэжлээр номын каталогиор захиалга авах боломж нээгдэж байгаагаараа онцлогтой. | |||||||||
- Ямар чиглэлээр хэчнээн ном тавигдах юм бэ? -Эрчим хvчний чиглэлээр 124 ширхэг ном, зургаан сэтгvvл, барилга-архитектурын чиглэлээр 326 ном, 12 сэтгvvл, Материал технологи, хvмvvнлэг, хэл шинжлэл, геологийн чиглэлээр 411 ширхэг ном, Хvнс биотех-нологийн чиглэлээр 70 ном, 12 сэтгvvл тавигдана. -Таныг eнгeрсeн онд болсон олон улсын номын XX дугаар vзэсгэлэнд оролцож байсан гэж сонслоо? -Би Москва хотноо жил бvр зохиогддог олон улсын номын vзэсгэлэн яармагт хоёр дах удаагаа оролцоод ирсэн л дээ. Тэр vзэсгэлэнгийн vеэр хэд хэдэн компанитай хамтран ажиллахаар тохирлцсон. Тэдгээр компаниуд энэ сарын 31 болох vзэсгэлэнд оролцох юм. | |||||||||
-ШУТИС-ийн номын сан хэчнээн фондтой вэ? -Манай сургууль 20 мянга гаруй оюутантай. Тэдэнд 300 суудалтай номын сан үйлчилдэг. Багш нарт номын санд суух боломж байхгүй.Фондонд 300 мянган ном бий. Гэхдээ энэ байдал удахгуй эцэс болно. Манай сургууль 900 суудалтай орчин үеийн номын сангийн цогцолбор барьж байгаа Шинжлэх ухаан технологитой холбоотой номын 90 хувь нь орос хэл дээр байдаг. | |||||||||
-Танай сургуулийн номын санд техник технологийн чиглэлээр унших ном хэр хангалт-тай байдаг вэ? -Төвлөрсөн номын сан нийт 252 мянган номын фондтой. Техник технологийн чиглэлийн 12 мянган төрлийн 64000 орчим номтой. Зөвхөн геологи уул уурхай гэхэд л 1600 терлийн орос, Мон¬гол, Англи хэл дээрх 9000 орчим ном бий. ОХУ-аас ном ирсэнээр манайх 280-аад мянган номтой болох юм | |||||||||
ШУТИС-ийн эрчим хүчний инжнерийн сургуулийн захирал Х.Энхжаргал: Ирэх хичээлийн жилээс манай сургуулийн сургалтын төлбөр тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ | |||||||||
-Танай сургуулийн нэг оюутанд ойролцоогоор хэчээн ном ногдож байна? -Өнеөдрийн байдлаар ойролцоогоор нэг оюутанд долоон ном оногдож байгаа. ОХУ-ын бэлэглэж байгаа 5000 гаруй ном ирэхэд мэргэжлийн чиглэлийн ялангуяа эрчим хүчний чиглэлийн үйлдвэр компанийн бүх инжнерүүдэд зориулсан тийм сайхан ном ирж байгаа л даа. Бид 5000 орчим долларын ном бэлэгээр авч, 2000 орчим долларын ном худалдаж авна. Манай чиглэлээр номын үйлдвэрийн албан ёсны дарга ирнэ. | |||||||||
-Дэлхийн жишгээр бол нэг оюутанд хэчнээн ном ногдох ёстой вэ? -Дундажаар 50-иас доошгүй ном ногдох ёстой. | |||||||||
-ШУТИС-ийн сургалтын төлбөрийг их өндөр гэж шүүм-жилдэг. Үүнд багш хуний хувьд ямар тайлбар өгөх вэ? | |||||||||
-Өнеөдрийн байдлаар танай сургуулийн хамгийн өндөр төлбөр хэд байна? -640 мянга байгаа. Энэ телберийг 700 мянгад хүргэх болов уу гэсэн урьдчилсан дүгнэлт байгаа. | |||||||||
-Алданги тооцдог. Үүнд та ямар бодолтой явдаг вэ? -Тооцохоос өөр аргагүй шүү дээ. Яагаад гэвэл оюутан енөөдөр мэдлэг худалдаж авч байгаа учраас тэр мэдлэгээ еөрийнхеө төлсөн төлбөрийнхөе дагуу багшаас шаардах зүйлээ авах ёстой. Тэр шаардах зүйлээ авч чадахүй бол бид алданги тооцно. | |||||||||
-Танай сургуулийг төгсөгчид ажлын байраар хэр хангагдаж байна? -Нийт төгсөгчдийн 80-иад хувь нь ажлын байраар хангагддаг. Өнөөгийн оюутнууд өөрсдийгөө дайчлах тал дээр учир дутаг-далтай. Идэвхи муутай байна. Ялангуяа хотын оюутнуудын зугаа цэнгэл ихдэж байх шиг санагддаг. | |||||||||
- Багш нар мэргэжлээ дээшлүүлж чадаж байгаа юу? - Сүүлийн үед манай багш нарын 20-иод хувь нь гадаадын хөгжилтэй орнуудад очиж цол хамгаалж байгаа. | |||||||||
Тeвлeрсeн номын сан |
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)