link
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН
РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР
2016 оны 06-р сарын 24 Дугаар: 11 Улаанбаатар хот
2016 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Ректорын зөвлөлийн Хурал эрдмийн зөвлөлийн (I-203) тоот өрөөнд 1100 цагт эхэлж 1530цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.
Хуралд оролцсон: Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн дэд захирал Д.Ганбаатар , ГУУС-ийн дэд захирал Н.Буянхишиг, МехТС-ийн ЭНБД П.Аюурзана, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ГХИ-ийн дэд захирал Ц.Энхбаатар, ЕНИ-ийн дэд захирал Д.Дулмаа, ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа,
НЭГ. Шинэ багш авах тухай Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, бүрэлдэхүүн сургуулийн захирал холбогдох тэнхимийн эрхлэгч нар танилцуулав.
Шийдвэр: Шинэ багшийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 12 багшийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс дадлагажигч багшийн албан тушаалд ажиллуулах Ректорын тушаал гаргахаар тогтов.
ХОЁР. 2016/2017 оны хичээлийн жилийн Эрдэм шинжилгээний ажлын нэгдсэн хуанли, графикийг Эрдэм шинжилгээний албаны дарга Х.Отгон-Эрдэнэ танилцуулав.
Шийдвэр: 2016/2017 оны хичээлийн жилийн Эрдэм шинжилгээний ажлын нэгдсэн хуанли, графикийг Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн батлав.
ГУРАВ. 2016/2017 оны хичээлийн жилийн Оюутны үйлчилгээний ажлын нэгдсэн хуанли, графикийг Оюутны хөгжил, үйлчилгээний албаны дарга О.Халиун танилцуулав.
Шийдвэр: 2016/2017 оны хичээлийн жилийн Оюутны үйлчилгээний ажлын нэгдсэн хуанли, графикийг Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн батлав.
ДӨРӨВ. "Профессор, багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож үнэлэх журам"-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай Сургалтын бодлого, чанарын албаны дарга Д.Ганхуяг танилцуулав.
Шийдвэр: "Профессор, багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож үнэлэх журам"-д нэмэлт өөрчлөлтийн тухай Ректорын зөвлөлийн гишүүдийн саналыг тусган Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.
ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР