link
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН
РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС
2016 оны 12-р сарын 13 Дугаар: 25 Улаанбаатар хот
2016 оны 12 дүгээр сарын 13-ны өдөр Ректорын зөвлөлийн Хурал эрдмийн зөвлөлийн (I-203) тоот өрөөнд 1417 цагт эхэлж 1840 цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.
Хуралд оролцсон: Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал ЭШИ эрхэлсэн проректор Ч.Баасандаш, ОХХА эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, БАС-ийн ЭНБД, БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, ГУУС-ийн захирал Б.Чинзориг, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Б.Сүхбат, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг, ГХИ-ийн дэд захирал Ц.Энхбаатар, ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа, ОХТ А.Төгсбаяр, БХТ-өөс С.Энхболд.
Хэлэлцссэн асуудал:
НЭГ. 2017 оны төсвийн төслийг Санхүү эдийн засгийн албаны дарга Ц.Бумцэнд танилцуулав.
Шийдвэр: 2017 оны төсвийн төслийг илүү боловсронгуй болгож Удирдах зөвлөлийн хурлаар хэлэцүүлэхийг, бүрэлдэхүүн сургуулийн санхүүгийн албаны ажилтнууд авлага барагдуулах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг тус тус үүрэг болгов.
ХОЁР: ШУТИС-ийн хэвлэлийн газрын ажиллах журам, Редакцийн зөвлөлийн ажиллах журам, санхүүгийн тооцоог Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ЗАА-н ахлах нягтлан бодогч Б.Алтантуяа нар танилцуулав.
Шийдвэр: ШУТИС хэвлэлийн газрыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллуулах Ректорын тушаал гаргаж, бүтэц, түр журмыг хавсралтаар батлахаар тогтов.
ГУРАВ: СБЧА-ны дарга Д.Ганхуяг КООСЭН сургалтын үйл ажиллагатай холбогдуулан ШУТИС-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг дэлгэрэнгүй танилуулав. тухай Ганхуяг танилцуулав.
Шийдвэр: Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн ШУТИС-ийн дүрэмд холбогдох нэмэлт өөрлчөлтийн саналыг дэмжиж ТУЗ-аар хэлэлцүүлэхээр тогтов.
Бусад асуудал:
НЭГ: ШУТТНС-ийн нэгдүгээр давхарт байрлах “Оюутан зоог”-ын түрээсийн хугацаа дууссан тул Санхүү, эдийн засгийн алба тооцооны ажлыг дуусгаж, ерөнхий шалгуур үзүүлэлтээр ажиллах газрыг сонгон шалгаруулаар тогтов.
ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР