link
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН
РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС
2017 оны 02-р сарын 09 Улаанбаатар хот
2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Ректорын зөвлөлийн Хурал эрдмийн зөвлөлийн (I-203) тоот өрөөнд1421 цагт эхэлж 1750 цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.
Хуралд оролцсон: Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, ЭШИ эрхэлсэн проректор Ч.Баасандаш, ОХХА эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, ЗМГ-ын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, ГУУС-ийн дэд захирал Н.Буянхишиг, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Б.Сүхбат, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ЕНИ-ийн захирал Я.Наранцэцэг, ГХИ-ийн захирал Т.Батбаяр, ОХ-ны тэргүүн А.Төгсбаяр, БХТ-өөс С.Энхболд.
Хэлэлцсэн асуудал:
НЭГ. 2017 оны төсвийн төслийг санхүү эдийн засгийн албаны дарга Д.Барсболд танилцуулав.
Шийдвэрлэсэн нь: 2017 оны төсвийн төсөлд Ректорын зөвлөлийн хурлаас гарсан саналыг тусгаж УЗ-ийн хурлаар хэлэлцүүлэхийг гишүүд 100 хувийн саналтай дэмжив.
ХОЁР. Бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын төлбөрийн авлага, өр төлбөрийн зөрүүг СЭЗА-ны дарга Д.Барсболд танилцуулав.
Шийдвэрлэсэн нь: Бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын төлбөрийн авлага, өр төлбөрийн зөрүүг аудитын зөвлөмжийн дагуу залруулга хийж УЗ-ийн хурлаар хэлэлцүүлэхийг Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн 100 хувийн саналтай дэмжив.
Бусад асуудал:
НЭГ: МехТС-д чанарын стандартын менежментийн тогтолцоо ISO 9001 стандартыг нэвтрүүлэх тухай.
Шийдвэрлэсэн нь: МехТС-д чанарын стандарын менежментийн тогтолцоо ISO 9001 стандартыг нэвтрүүлэхэд төсөвт суулгасан 56,680 сая төгрөгийг зарцуулах, Ажлын үр дүнгээс хамаарч Б цагт тооцуулахыг Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн 100 хувийн саналтай дэмжив.
ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР