link
ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН /ЭЭЛЖИТ БУС/ ХУРЛЫН ШИЙДВЭР
2017 оны 12 дугаар сарын 18 Улаанбаатар хот
Захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1400 цагт эхэлж 1650 цагт өндөрлөв. Хурлыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал удирдав.
Хэлэлцсэн асуудал:
1. Оюуны өмч, технологи дамжуулалтын журам
ЭШХАЭ дэд захирал Т.Намнан
2. 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн журам
СОАЭ дэд захирал Х.Энхжаргал
СХБА-ны дарга Д.Батдорж
Бусад асуудал:
БуХС-ийн БАТС-ийн орон нутагтай хамтран ажиллах гэрээний тухай
БуХС-БАТС-ийн захирал Г.Баттүвшин
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
1. Захирлын зөвлөлийн гишүүд “ШУТИС-ийн оюуны өмчийн бодлого”, “Технологи дамжуулах журам”-ын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, батлахаар тогтов. “ШУТИС-ийн оюуны өмчийн бодлого”, “Технологи дамжуулах журам”-ын төсөлд өнөөдрийн хурлаар яригдсан саналыг тусгаж, редакцийн найруулга хийж батлуулахыг ЭШХАЭ дэд захирал Т.Намнанд үүрэг болгов.
2. 2018/2019 оны хичээлийн жилийн элсэлтийн журмыг зарчмын хувьд дэмжиж, гишүүдийн хэлсэн саналыг тусгаж боловсронгуй болгож батлуулахыг үүрэг болгов. Мэргэжлийн болон техник технологийн улсын олимпиадад байр эзэлсэн, 2017/2018 оны хичээлийн жилд ШУТИС-д элсэн суралцаж байгаа нэр бүхий 7 оюутанд сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг 40-50%-иар олгохыг ШУТИС-ийн Захирлын тушаалаар баталгаажуулахыг СХБА-ны дарга Д.Батдоржид үүрэг болгов.
3. Өмнөговь, Сүхбаатар аймгуудад ШУТИС-ийн бизнесийн ахисан түвшний сургалт зохион байгуулах гэрээ байгуулж, холбогдох зохицуулалт хийж ажиллахыг СОАЭ дэд захирал Х.Энхжаргалд хариуцуулахаар тогтов.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР