link
ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР
2017 оны 12 дугаар сарын 26 Улаанбаатар хот
Захирлын зөвлөлийн хурал 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1000 цагт эхэлж 1240 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.
Хэлэлцсэн асуудал:
“ШУТИС-Хэвлэлийн газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төсөл
ШУТТНС-гийн захирал Ч.Гулнар
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Захирлын зөвлөлийн гишүүд “ШУТИС-Хэвлэлийн газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төслийг хэлэлцэж, хурлаар яригдсан саналуудыг тусгаж эцсийн хувилбарыг Захирлын зөвлөлийн 2018 оны 01 сарын хурлаар хэлэлцэж эцэслэн баталж, 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөхөөр тогтов.
“ШУТИС-Хэвлэлийн газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төслийн эцсийн найруулгыг Захирлын зөвлөлийн 2018 оны 01 сарын хурлаар хэлэлцүүлэхийг ШУТТНС-гийн захирал Ч.Гулнарт үүрэг болгов.
Захиргаа, хүний нөөцийн газар