link
ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН /ЭЭЛЖИТ БУС/ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС
2018 оны 05 дугаар сарын 04 Дугаар: 08 Улаанбаатар хот
Захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1010 цагт эхэлж 1310 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.
Хэлэлцсэн асуудал: ШУТИС-ийн 2018/2019 оны хичээлийн жилийн нэг кредитийн үнэлгээний танилцуулга
СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ
СНББА-ны дарга Д.Барсболд
ШИЙДВЭРЛЭСЭН нь: Нэг кредитийн үнэлгээний танилцуулгад Захирлын зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналуудыг тусгаж, хувилбаруудыг дахин нягталж боловсронгуй болгож, Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив. Удирдах зөвлөлийн хуралдаан 5 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө хуралдахгүй бол Захирлын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхийг СНББА-ны дарга Д.Барсболдод үүрэг болгов.
Захиргаа, хүний нөөцийн газар