link
ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС
2019 оны 01 дүгээр сарын 15 Дугаар: 02 Улаанбаатар хот
Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1405 цагт эхэлж 1640 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.
Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Ж.Арслан, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар /онлайн/, МехТС-ийн дэд захирал Ж.Хашбат, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, ҮТС-ийн дэд захирал П.Булга, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэн, Е-НИ-ийн дэд захирал Д.Гантулга, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.
Чөлөө авсан болон томилолттой: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, БАТС-ийн захирал Г.Баттүвшин, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар.
Хэлэлцсэн асуудал:
1. ГУУС-ийн Уул уурхайн салбарын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх тухай санал
ГУУС-ийн дарга Л.Пүрэв
Бусад асуудал,
ШУТИС-ийн багш, ажилчдын ажлын гүйцэтгэлийг үнэлж, урамшуулах журмын төсөл
ЗХНГ-ын дарга Н.Ганзориг
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
1. ГУУС-ийн Уул уурхайн салбарын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх тухай саналыг дэмжиж, Захирлын зөвлөлийн хурлаар яригдсан саналуудыг тусгаж, дахин боловсруулаад ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг ГУУС-ийн захирал Л.Пүрэвт үүрэг болгов.
2. "ШУТИС-ийн багш, ажилчдын ажлын гүйцэтгэлийг үнэлж, урамшуулах журам"-д тусгах саналуудыг албан бичгээр ЗХНГ-ын дарга Н.Ганзоригт ирүүлэхийг ШУТИС-ийн захирлын зөвлөлийн гишүүд, бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирал, дарга нарт үүрэг болгов. Ирүүлсэн саналуудыг судлан журмын төсөлд тусган, редакцийн найруулга хийн захирлын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхийг ЗХНГ-ын дарга Н.Ганзоригт үүрэг болгов.
3. Захирал, захирлын зөвлөлийн гишүүд болон газар, нэгжийн удирдлагуудад үүрэг даалгавар өгөв. Үүнд:
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР