link

ШУТИС-ийн захирлын зөвлөлийн ээлжит бус 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэлээс
2022-01-12 19:18 Цэнгэлмаа

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС  

 

2022 оны 01 дүгээр сарын 11                              № 02                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр онлайнаар 1403 цагт эхэлж, 1640 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Н.Ганзориг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Хөгжлийн бодлого төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов. 

Чөлөө авсан: ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Эрдэнэбүрэн, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү нар. 

Хэлэлцэх асуудал: 

1. ШУТИС-д Microsoft Office 365 программ нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулах тухай

ХБТЭ дэд захирал Д.Мягмарсүрэн

2. ШУТИС-ийн мэргэжлийн салбар, тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай удирдамж

СОАЭ дэд захирал Н.Ганзориг

ЗХНГ-ын дарга Ж.Арслан

 

Бусад асуудал, 

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-д Microsoft Office 365 программ хангамж нэвтрүүлэх талаар судалгаа хийх ажлын хэсгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал (Д.Мягмарсүрэн)-аар ахлуулан байгуулахаар тогтов.

2. “ШУТИС-ийн мэргэжлийн салбар, тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулах удирдамжийг дэмжиж, сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг төлөвлөсөн хугацаанд зохион байгуулахаар тогтов. 

3. Шинэчлэн батлагдсан “ШУТИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам”-ыг хамт олондоо танилцуулах, үйл ажиллагаандаа мөрдөж хэрэгжүүлэх, Захирлын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “ШУТИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтийг хангуулах тухай” тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг ШУТИС-ийн дэд захирлууд, бүрэлдэхүүн сургууль, газар, алба, нэгжийн захирал, дарга нарт үүрэг болгов. 

4. Коронавируст халдвар (COVID-19)-ын “омикрон” хувилбарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчинд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, хурал, зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулах, багш, ажилтнуудыг вакцинжуулалтад хамруулах, ажилтнуудыг зайнаас болон сэлгэн ажиллуулах зохицуулалт хийж ажиллахыг ШУТИС-ийн дэд захирлууд, бүрэлдэхүүн сургууль, газар, алба, нэгжийн захирал, дарга нарт зөвлөмж болгов.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

 

 

LAST
MORE ...

Affiliated schools