link

ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлээс
2022-03-12 04:23 Цэнгэлмаа

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2022 оны 3 дугаар сарын 01                               № 07                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ШУТТНС-гийн 604 хурлын танхимд 1405 цагт эхэлж 1725 цагт өндөрлөв. Хурлыг захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Намнан, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Н.Ганзориг нар удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Н.Ганзориг, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (онлайн), Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн дэд захирал Д.Ганбаатар, Бизнесийн ахисан түвшний сургуулийн Бизнесийн удирдлага, менежментийн салбарын эрхлэгч Б.Оюунтунгалаг, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Эрдэнэбүрэн нар хуралд оролцов. 

Чөлөө авсан: Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү нар. 

Хэлэлцсэн асуудал:

1. Барилгын судалгаа, хөгжлийн хүрээлэн байгуулах тухай

 БАС-ийн захирал Б.Нарантуяа 

2. ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2022/2023 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журмын төсөл

 СОАЭ дэд захирал Н.Ганзориг

 СХБА-ны дарга Д.Батдорж 

Бусад асуудал, 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. Барилгын судалгаа, хөгжлийн хүрээлэн байгуулах саналыг хэлэлцэн, гишүүдийн хэлсэн санал, танилцуулгад тодорхойгүй байгаа зүйлүүдээ тодорхой болгож тусгаад, дахин боловсруулалт хийн, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн тогтов. 

2. ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээс өмнө боловсруулсан танилцуулга, материалаа захирлын зөвлөлийн бүх гишүүдэд танилцуулж, өгсөн саналуудыг тусгаж, боловсруулалт хийн ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Барилга, архитектурын сургуулийн захирал (Б.Нарантуяа)-д хариуцуулав. 

3. “ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2022/2023 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журам”-ын төслийг дэмжиж, захирлын зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, баталгаажуулахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал (Н.Ганзориг)-д үүрэг болгов. 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

LAST
MORE ...

Affiliated schools