link

Санхүүгийн дэмжлэг

Оюутнуудын нийгмийн идэвх, оролцоог дээшлүүлэх, тэдний авьяас чадвар, хүсэл сонирхлыг нь урамшуулан дэмжих, хөгжүүлэх зорилгоор сурлага, эрдэм шинжилгээ, урлаг, спортын онцгой амжилт гаргасан шилдэг оюутнуудад урамшуулал олгох, 3,00 болон 3,2 түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй, амьдралын боломж муутай, олон нийтийн үйл ажиллагаанд идэвх санаачлагатай, мэргэжлийн болон бусад уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн оюутнуудад тэтгэлэг олгож сурч боловсроход дэмжлэг үзүүлэн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулдаг.

Мөн БСШУЯ-ны харьяа Сургалтын төрийн сангаас бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын боломж муутай оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог.

Дотоодын байгууллагуудын тэтгэлэг болох Оюу толгой ХХК, Монроуд ХХК, ЕZCON ХХК, АВВ компани, Санко групын нэрэмжит тэтгэлэг, Хаан банк сан, Голомт банк, Зориг сангийн тэтгэлэгт оюутнууд хамрагдах боломжтойгоос гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт холбогдох журын дагуу хамрагдах боломжтой. Үүнээс гадна ШУТИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг болон оюутнуудын кредитийн урамшуулал олгох холбогдох журмын дагуу тэтгэлэг урамшуулалд хамруулдаг.  Мөн гадаадын байгууллагаас олгодог тэтгэлгийн мэдээллийг ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны веб хуудас-аас дэлгэрүүлж үзээрэй.

                        Оюутны хөгжлийн зээл засгийн газрын тогтоол

                        Оюутны хөгжлийн зээл хүсэгчийн өргөдлийн маягт

                        Эссэ бичих удирдамж

 

Affiliated schools