link
ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол олгохоор шийдвэрлэсэн билээ.
Монгол Улсын ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг гүнзгийрүүлэн нийгмийн шударга ёсыг тогтоох, ухаалаг бөгөөд иргэний оролцоотой төрийг бэхжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг дэх Монгол Улсын нэр хүнд, оролцоог дээшлүүлэх, төрт ёсны түүх, соёл уламжлал, монгол бичгээ дээдлэх, оюутан суралцагчдыг нийгмийн халамжийн бодлогоор дэмжин дээд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбарын эрдэмтэн судлаачдыг хөхүүлэн дэмжиж мэдлэгт суурилсан тогтвортой ногоон хөгжлийг бий болгох бодлогыг тууштай хэрэгжүүлж, идэвх зүтгэл гарган ажиллаж байгааг нь өндрөөр үнэлж Ерөнхийлөгчид ийнхүү “Хүндэт доктор” цол өргөмжилсөн байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид “Хүндэт доктор” цол өргөмжлөх ёслол 2014 оны 6 дугаар сарын 11-нд Төрийн ордонд болж ШУТИС-ийн Ректор Б.Очирбат Ерөнхийлөгчид Хүндэт докторын диплом, тэмдгийг гардуулж баяр хүргэлээ. Ёслолын ажиллагаанд БШУ-ны Сайд Л.Гантөмөр, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Буянцогтоо, ШУТИС-ийн тэргүүн проректор Д.Батчулуун, Эрдмийн зэрэг цол олгох дэд зөвлөлийн дарга, профессор Н.Батсүх, Тамгын газрын дарга Б.Чинзориг, Эрдмийн зөвлөлийн гишүүн, ХИБС-ийн захирал Ж.Туяацэцэг нар оролцлоо. Мөн тус арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд нар байлцав.

ШУТИС-ийн “Хүндэт доктор” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Танд их сургуулийн нийт эрдмийн хамт олон халуун баяр хүргэж, цаашдын ажилд тань өндөр амжилт, амьдралд тань аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл, Захиргаа
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship