link
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон Японы Олон Улсын Их Сургуулийн (ЯОУИС) хамтын ажиллагааны Санамж бичигт (2012 оны 6 сарын 5-ны өдрийн) үндэслэж, дараахи хоёр мэргэжлийн магистрын хамтарсан хөтөлбөрүүдээр элсэлт авч байна.
Нэг. “э-Бизнесийн менежмент”, бүгд 36 кредит: Үүнээс (ШУТИС-д 19кредит ) + (ЯОУИС-д 17 кредит)
Хоёр. “Бизнесийн удирдлага”, бүгд 50 кредит: Үүнээс (ШУТИС-д 19кредит ) + (ЯОУИС-д 31кредит)
Хөтөлбөрийн зорилго: Ойрын ирээдүйд бизнесийн шинэ загвар бий болгож, стратегийн бодлого төлөвлөгөө боловсруулж, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлж ажиллах зорилго, тэмүүлэлтэй төрийн болон хувийн хэвшлийн салбарт амжилттай сайн ажиллаж буй дээд боловсролтой мэргэжилтэн, удирдах ажилтанд шинэ мэдлэг, ахисан түвшний ур чадвар эзэмшүүлж, олон улсын сайн туршлагаас суралцахад тусалж чиглүүлэх явдал юм .
Сургалтын зохион байгуулалт: Сургалт нь (1+1) схемээр зохион байгуулагдана. Сургалтын хугацаа хоёр жил. Суралцагч нь эхний жилдээ Монголд ШУТИС -д, харин хоёр дахь жилдээ Японд суралцана.
Элсэгчдэд тавигдах шаардлага:
Элсэлтийн бүртгэлийг ШУТИС-ийн Магистр, докторын сургалтын албаны ажилтан хийнэ. ШУТИС-ийн хичээлийн 1-р байр. Бүртгэл 08 сарын 28 өдрийн 18.00 цаг хүртэл явагдана.
Холбоо барих: Д. Оюунгэрэл 88082869; oyun_tod@yahoo.com;
Т. Золжаргал 88001773; csms2013@yahoo.com