link

Б.Лхагвасүрэн “Хүн байхын учир утга” лекц уншилаа
2015-03-31 00:40

“Хүн байхын учир утга” сэдэвт лекцийг Монгол Улсын Төрийн соёрхолт,  Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн ШУТИС-ийн багш, оюутан залуучуудад зориулан уншилаа. Тус лекц 2015 оны гуравдугаар сарын 25-ны өдөр ШУТИС-ийн Урлаг зааланд болов. Манай сургуулийн оюутан залуучууд, багш ажилчид лекц эхлэхээс цагийн өмнө ирж заал дүүрсэн байв. Сүүлдэж ирсэн оюутнууд лекцэнд оролцож чадахгүй нь гэж сэтгэл дундуур байсан боловч Урлаг заалны зогсож болох зай, шат, шалаар эгнэн сууж, ирсэн зочдоо бүгдийг нь багтаан ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайн лекц эхэлсэн юм. Лекцийг “Миний ном” клубийн гишүүн С.Пүрэвжаргал, н.Шугархүү нар хөтлөн явууллаа.

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн оюутан залуучуудад бие биенээ хайрах, эмэгтэй хүнийг бүр их хайрлах талаар ярьж, оюутан залуусын сонирхсон асуултад хариуллаа.

"Өдрийн сонин"-д нийтлэгдсэн мэдээллийг хүргэж байна.

Ардын уран зохиолч, төрийн шагналт Б.Лхагвасүрэн найрагчийг сонсохоор ШУТИС-ийн хурлын цэлгэр танхимд оюутан залуус хөл гишгэх зайгүй цугласан байлаа. Тэд найрагчийн “Хүн байхын учир” сэдэвт лекц, яриаг сонсч бас асуултуудаар булсан юм. Яруу найрагчийн өгүүлснийг тоймлон хүргэж байна.

“Эмэгтэй хүнд зөөлөн ааль зохидог юм шүү”

Эрчүүд гэдэг хөөрхий өрөвдмөөр амьтад. Хөөрч хөөрч согтуу орж ирээд агсам тавьж байсан чинь эхнэр нь үнсчих юм бол нам болоод унтаад өгнө. Үүнийоронд орилж чарлаад “Чи архинаас гар, чамтай амьдарч чадахгүй” энэ тэр гэх юм бол улам асаадаг байхгүй юу. Аргадахуй, хайрлахуй гэдэг чинь хүнийг хүн болгодог юм шүү. Би эр хүн учраас эр хүнд хайртай. Гэхдээ л би эмэгтэй хүнд илүү хайртай. Би ижийтэй ханьтай, охидтойучраас эмэгтэй хүний тухай их боддог. Эмэгтэй хүнийг хайрлаад байвал өнгө ордог. Хайрлаад байвал ухаан суудаг амьтан. Үгэнд их эмзэглэнэ. Нэг сайхан үг сонссон эмэгтэй хүн өдөр байтугай сардаа баясгалантай явдаг юм байна л гэж боддог. Би хоёр охиндоо зориулж шүлэгбичсэн юм. “Эр хүнийг хайрлаж яваарай” гэж. “Эмээл дээр ургасан уул атлаа элгэнд чинь багтсан толгод эр хүнийг хайрлаж яваарай” гэж. Эмэгтэй хүн гайхамшигтайшинж чанартай. Умай дотор нь тархи бүрэлддэг гээд бод доо, та нар. Эйнштейн, Ленин, Чингэс хэн байдаг юм бүгд эхийн умайд бүрэлдсэн.Ямар ч шинжлэх ухаан хөгжөөд, тархи бүрэлддэг үйлдвэр бий болохыг дэлхий үзэхгүй. Хүн төрөлхтний түүх амсахгүй. Эх хүний цээжнээссүү гарна. Тэгэхээрчинь хайрлахаас биш яах юм бэ. Бод л доо. Эрэгтэй хүний хөхийг жил шувтраад ч ус дусахгүй шүү дээ. Том агуулгаараа ийм юм. Ухаандаа,Галидас эмэгтэй хүний тухай ямар гоё хэлсэн байдаг гээч.“Миний янагийн алхам алгуур, гуя зузаан, бэлхүүс нарийн, хүйс гүн, нүд үргэсэн янзагын адил, уруул бямбын улаан, эсгэнэ тэнгэрийн заяасан гоо хатны манлай” гэж байгаа юм шүү дээ.Зураач найз маань үүнийг сонсоод“Наадах чинь үгээр зурсан анатоми байна шүү дээ” гэсэн.Монголчуудсайн эмийг ингэж шинждэг.“Шивнэж хэлсэн ч дуулдаг, чимхэж өгөвч цаддаг, гэзгэн бие намуухан гэдсэн бие нарийхан” гэж байгаа юм. Муу эмийн шинж гэхээр “Гэзгэн бие сэгсгэр, гэдсэн бие цүрдгэр, чихэж өгөвч цадахгүй, хашгирч хэлэвчдуулахгүй” гэж байгаа юм. Тэгэхээр монголчууд ямар агуу амьтад байсан юм бэ гэж.Эмэгтэй хүнийг хайрлаж яваарай.

Эмэгтэй хүний ховорхон нандин нулимс ямар хэцүү гэж санана. Эхийн нулимс тэр тусмаа ямар үнэтэй билээ. Би “Зовсон сүү”-ндээ “Хамгийн тэнэг хүн эхийнхээ нулимсаар хирээ угаадаг“ гэж бичсэн. Хүнийг мэлмэртэл нь уйлуулаад, “За боль” гээд хараад суужболохгүй. Эр хүн битгий тэгээсэй.Эмэгтэй хүн бол их зөөлөн байх хэрэгтэй. Эмэгтэй хүнд зөөлөнаальзохидог юм шүү. Эмэгтэй хүн ерөөсөө бурхны намираад байгаа мутраас гарсан шигсанагддаг. Бурхны мутрыг харахад намираад байгаа мэт харагддаг. Тийм л амьтад байдаг болов уу. “Чиний гар” гэдэг шүлэг уншъя.

“Итгэлтэйхэн гараас чинь хөтөлсөн байхад сохорсон ч би бүдрэхгүй.

Ийм сайхан гараас чинь хор уусан ч гомдохгүй” гэж бичсэн юм. Манай эхнэр хөөрсөн л байх.

Найрагчийгийнхүү өгүүлсний дараатанхимд суусан оюутнууд асуулт тавилаа.

-Та ямар шашинтай вэ, бөөгийн шашны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би бурхан Буддын шашинтай. Гэхдээ би сэтгэл дотроо бурхантай. Би Ганданд очоод мөргөл үйлдээд, хувь заяагаа засуулаад, мөр чигээ гаргаад байдаг амьтан биш.Би ижий, аав гэж хоёр бурханы дунд өссөн. Өвөг дээдэс гээд олон бурхантай хүн. Тэд маань бүгд Буддын шашинтай. Бөөгийн шашны тухайд Б.Ринчен гуайн бөөгийн шашны тухай эмхэтгэлийг л уншсан. Яагаад унших шалтаг гарсан гэхээр Д.Нацагдоржбөөгийн дуудлагын гишгэм хэмнэлээр “Миний нутаг”-аа бичсэн гэж буурал яруу найрагч надад хэлсэн юм. Тэгэхээр нь би сонирхсон байхгүй юу. Тэгээд уншсан чинь “Хүний махан хүнстэнгүүд” гэхээр Хэнтий,Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд гэдэгтэй гишгэм айзам таараад байдаг. Шүлэг чинь хуультай, онолтойюм шүү дээ.Европын урсгалууд орж ирэхээр пост модернист, авангард ч гэх шиг ярьдаг.Бид дэлхийгээр тэнэж ирсэн золбин юмнуудыг авчихаад, шинэ нээлт хийчихсэн юм шиг ярих юм аа.

-Танд хийж чадаагүй юм гэж байдаг уу?

-Одоо хариугүй дуусчих гээд байгаа юм шиг бодмооргүй байна л даа.Маргааш би амьд байна гэж баттай итгэдэг. Гэхдээ Күнзийн хэлсэн үг бий. “Өглөө болгон чи үхлийн тухай бодож бай, маргаашүхнэ гэж өнөөдөр юмаа хий” гэнэ. Миний шүлгүүд үхлийн тухай хэсэг ихтэй. Хийж чадаагүй юм гэдгийг тооцох цаг арай болоогүй ч юм шиг.Цаг нь ирэхэд аав, ижий, хань үр бодогдоод “Юу лхийлээ” гэж бодогдох цаг гарах болов уу. Үхэхийнхээ өмнө хөөрхий, таван жилийн төлөвлөгөөний хоёр дахь жилийнтухайбодож байгаад үхдэг хүн байдаг эсэхийг би мэдэхгүй. Би Дамбийжаагийн тухай кино үзээд, дараа нь нэлээд хэдэнхүнтэй муудсан. Дамбийжаа буудуулаад үхэхдээ “Энэ чинь зүүд үү” гэдэг. Тэгжүхдэг монгол хүн байхгүй. Ижийгээ л дуудна шүү дээ.Сайхан номтой лам бол “Ээ Аръяавал минь” гэж магадгүй.Дамбийжаа чинь том хувилгаан хүн. Нанзад баатар маузер буугаар гүрээнд нь тулгаж байгаад бүх сумаа дуустал буудсан гэдэг. Хувилгаанюм чинь босоод ирэх вий гэсэн бодол нөгөө хувьсгалч хүнд байж.Тэгээд Улиастайн баруун хаалган дээр толгойг нь ялаа шавуулаад зүүсэн байгаа юм. “Жа ламын толгой” гэсэн номыгунших хэрэгтэй.

-Хүний мөн чанарыг хэрхэн таних вэ?

-Хүний мөн чанарыг нугасныусаар нь шинжилж чадахгүй. Хүний мөн чанарыг он жилүүд шалгадаг юм.Тэгэхээр хүнийг танихын тулд удаан нөхөрлөххэрэгтэй юм шиг ээ.Бидон цаг дээгүүр гишгэж өнгөрлөө гэж боддог.Нидэрдээрээ гишгэчүүлж өнгөрч байгаа шүү.

-Үнэн гэж юу вэ?

-Ертөнцөд туйлын үнэн гэж байдаггүй юм гэсэн. Би одоо хүртэл үнэнтэй таараагүй яваа. Үхтлээ таарахгүй гэж бодож байна. Энэ магадгүй гутранги үзэл байж болно. Чи залуу хүн өөдрөг үзэлтэй байх учиртай.Үнэн гэж байдаг. Үнэнийг би өөрөөсөө гаргана л гэж бодож яваарай.

-Та эрх чөлөө болон хардалтын тухай юу хэлэх вэ?

-Хардах гэдэг харамлахыг хэлж байнаа даа. Агуу их Энгельс, Марксыг монголчууд уншаад нулимаад хаячихсан юм. Дэлхийд нэртэй сургуулиуд Марксын онолыг үзэж л байна. Төлөвлөгөөт эдийн засаг гэдэг юмыг бидхаячихсан. Хөгжингүй хөгшин капитализмтөлөвлөгөөтэдийн засгаа аваад явж байхад бид нар нэг их ад үзээд байх нь ч юу юм. Зүгээр Энгельсийн хэлсэн нэг үг байдаг. Гэрбүл хувийн өмч, төрийн үүсэл гэж хэлсэн байдаг. Тэгээд би бодлоо л доо. Хувийн өмч гэхээр миний л юм байх нь ээ дээ.Би бусдад ханиа үнсүүлэхгүй байх санаа төрнөө дөө. Би бас ханиа ганцаархнаа эдэлж,жаргаж хайрлаж,халамжлуулж байгаад үхье гэж хүн бодно. Энэ надад олдошгүй ганц юм гэж боддог шиг байгаа юм. Ханилжшалиагүй байж, бие биедээ чанараа үзүүлж гүйцээгүй байжхардаж давхиад “Чи сая орж ирсэн тэрнийг хараад байх чинь лээ” гэвэл хэцүү. Хардалт гэдэг том юм билээ. Эмгэнэлт зохиолчидШекспир, Шиллерийнбичиж байгаа юманд дандаа л харын тухай байдаг.“Хөөрхий минь” гэдэг үгнээс өөр юм хэлж чаддаггүй. “Чи бол бурханы элч” гэхээсөөр үг хэлдэггүй байсанОтелло бухимдсан үедээхайртыгаахардахдаа хэлдэг юм шүү дээ. “Чи яахаараа ийм цагаан төрсөн юм бэ. Цас цагаан цаасан дээр харын хар бэхээр янхан гэж бичүүлэх гэж чи ийм цагаан төрсөн юм уу” гэдэг.Их бухимдаж байгаа нь тэр. Би хар гэдэг юмыг нэг их сайн ойлгохгүй байна.Хардахаас итгэх нь дээр. Бодит амьдрал дээр эр ньч, эм нь ч самбаганаад байдаг болсон үедхэцүү л юм билээ. Үгүйсгэж болохгүй л асуудал юм шиг байна лээ.

-Төрөх үхэх хоёрын хоорондох зай ямар байдаг юм бэ?

-Чамдоногдсон орон зай төрөх үхэхийн хоорондох зай гэж байгаа юм.Үхэл бол дуртай цагтаа авна. Найтаасан хүүхдийг “Бурхан өршөө” гэх “Чөтгөр авмар” гэсэн ч адилхан утгагэдэг.

-Монгол хүн ямар байх ёстой вэ. Та өөрийнхөө бодлыг хуваалцаач?

- Монгол хүн чинь агуу юм.Уураг тархины хувьд дэлхийн хүмүүсээс толгой өндөр.Үгүй тэр гадаадад ажиллаж байгаа хүүхдүүдийг хар даа. Том том компаниудад, том том эрдэм шинжилгээний бүтээлүүд дээр монгол залуус ажиллаж байна.Монгол бол агуу ард түмэн гэдгийг хаана ч бардам хэлдэг. Үнэндээ толгойтой улс. Ямар ч хэл мэдэхгүй хүн онгоцны буудал дээр таардагюм шүү дээ. Яваад өгдөг. Очих газраа очсон л байдаг. Тийм айхавтар. Чи хаана хүрэх гэж байгаа юм гэсэн. “Лос Анжелос орно” гэнэ.Европууд сонин уншаад бөгтийгөөд, нэг л их хичээнгүй улсууд. Манай нөгөөдөх л гозолзоод л,цагаан цамцтай амьтан ёстой нэг могойн чуулган дээр байгаа хаан могой шиг л явна.Тэгээд яваад өгч байгаа юм. Хүрдэг газраа хүрээд хэл сурчихна ш дээ.Тийм л сэргэлэн ард түмэн дээ. Монгол хүний ирээдүйд би итгэдэг.

-Та дэлхийн болон Монголын зохиолчдын бүтээлээс ямар бүтээлийг хүндэлдэг вэ?

-Хүүхэд байхдаасонгодог романуудыг уншдаг байсан.Гэхдээ би чамд нэг юм захья. Тэр хэр зохиолч вэ. Тэр хэр хүн бэ гэж бусдаас битгий асууж бай. Хүн хүнийхээ тухай хэзээ ч үнэн үг хэлдэггүй юм. Ямар ч сайн хүн үнэнийг хэлдэггүй. Тийм болохоор та нар минь өөрсдөө унш, судал. Ямагт уншиж яв. Тэгэхгүй бол наад авдар чинь хоосон болно. Сонгодог зохиол гэдэг агуу юм. Ерөөсөө хуучирдаггүй. Шинэ худалдаанд гарсан бүтээлүүд хэдхэн сар худалдаанд гараад үнэ нь хямдраад явчихна. Сонгодгууд үнээ алдахгүй. Агуу юм гэдэг агуу л байдаг юм. Тийм болохоор сонгодгуудыг маш сайн уншаасай гэж залуустаа хэлэх байна.

-Таны сэтгэлийгюу эмзэглүүлж байдаг вэ?

-Эмзэглэх юм зөндөө таарч байна. Би энэ жил маш их эмзэглэнгүй байгаа.Бодож суух эмзэглэл хоёр надаас ерөөсөө салж үзээгүй.

-Өнөөгийн залуус ямар байгаасай гэж боддог вэ?

-Та нар залуу насыг залуу юм шиг эдлэ л дээ. Ухаарч сэхээрч, галтай дөлтэй, ёсоорнь лявдаа. Залуу насаа өвгөн, эмгэн шигөнгөрөөчихсөн бол харамсана.Залуу насыг залуу чигээр нь л эдэл.Хоцрогдсон коммунист шүлэгч гээд байгаа Маяковский чинь “Сор нь гялалзсан борхон арьс шиг содон чимэг хаана ч байхгүй” гэж бичсэн юм шүү дээ.

-Таны туйлын зорилго юу вэ?

-Би үлдсэн хүмүүсээ эцэг чинь тийм хүн байсан, чиний нөхөр тийм хүн байсан гэж хэлүүлэхгүйюм сан даа гэж амьддаа хичээж явдаг.Туйлын зорилго бол өвөг дээдсээ дуурайж амгалан үхэх. НададУИХ-ын гишүүн болох, наадмаар сайхан харагдах, нурууны хамгаалалт шиг бүс бүслээд, урт дээл өмсөөд, бэлэг дурсгалын хүүхэлдэй шиг юм явах, морины хомоол үнэрлэж үзээгүй байж морь уралдуулах, бөөнөөр нийлж шаагилдаж казинод очих мэтийнтийм туйлын мөртлөөнам зорилго алга. Зарим хүндэнэ бүхэн туйлын зорилго болсон байна.Монгол орноо сайхан байхыг харах, үр хүүхдээ бүтэн байхыг, олуулаа байхын төлөө миний туйлын зорилго оршино.

-Эмэгтэй хүнийг ухаан зартал битгий зовоо гэж та хэлсэн. Хоёр янзаар тайлбарлаад байх юм. Нэг хэсэг нь эмэгтэй хүн зовохгүй бол ухаан зарахгүй,нөгөө хэсэг нь эмэгтэйхүн зовсон ч жаргасан ч ухаантай байдаг гээд байна. Та бол юу гэж тайлбарлах вэ?

-Ухааныг нь гартал битгий айлгаж байгаарай гэсэн утга агуулж байгаа юм. Эмэгтэй хүнээс эрчүүд минь ээ ухаан битгий нэхээч ээ. Мөрөөрөө үрждэгээрээ үржээд, халамжилдгаараахаламжлаад яваг. Чиний хань заавал ухаантай, нэг их эрдэмтэйбайх ёстой юм уу. Хоёр том эрдэмтэй хүн суучихаараа ахуй гэж байхгүй болдог юм билээ. “Чи ном үздэг бол би үздэг” гээд суудаг. Би тийм хэрүүл харсан.“Хоёр аргалийн толгой нэг шуудайд багтдаггүй” гэж би тэгэхэдбичсэн л дээ. Ухааныг нь гар­тал битгий зовоо л гэсэн юм.

-Сайн төр гэж юу вэ. Сайн төр гэж угтаа байх боломжгүй гэж ярьдаг болжээ. Аль үед сайн төртэй байсан гэж үздэг вэ?

-Төрийг муу хэлэхэд би маш дургүй.Төр бол хоосончанар. Та нар төр гуай Сүхбаатарын талбай дээр явахыг үзсэн үү. Элбэгдорж гуай л явж байгаа. Төр гэдэг бол хоосон чанар, төрийг түшиж байгаа түшмэдүүд мөн чанар шүү. Төрийг муутгаж байгаа түшмэдийг л буруутга. Монголын төрт ёсонд бол Төр чинь өөрөө өгөгдсөн агуу ариун зүйл.Болохгүй бүтэхгүй юманд байхгүй төрийг зүхэх юм. Байж байгаа тэнэгүүдээ зүх л дээ.

Яриаг тэмдэглэсэн

Б.ЯНЖМАА

- See more at: http://dnn.mn/%D0%B1-%D0%BB%D1%85%D0%B0%D0%B3%D0%B2%D0%B0%D1%81%D2%AF%D1%80%D1%8D%D0%BD-%D1%85%D2%AF%D0%BD%D0%B8%D0%B9-%D1%87%D0%B0%D0%BD%D0%B0%D1%80%D1%8B%D0%B3-%D0%BE%D0%BD-%D1%86%D0%B0%D0%B3-%D1%88%D0%B0%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B4%D0%B0%D0%B3-%D1%8E%D0%BC/#sthash.jrAoKWK6.dpuf

Affiliated schools