link

ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XVI ЧУУЛГАН” боллоо
2016-04-13 02:17

Инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсэний 55 жилийн ойг угтсан ШУТИС-ийн оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, бүтээл шалгаруулах “ЭРДМИЙН XVI ЧУУЛГАН” 2016 он 04 сарын 11 нд ШУТТН-ын сангийн 604 тоот танхимд амжилттай зохион байгуулагдаж салбар бүрийн шилдгүүдийг тодрууллаа.

Чуулганы нээлтэнд МехТС-ийн оюутан н.Шинэбаяр морин хуурын аялгуугаар мэндчилгээ дэвшүүлсэн.

 

Чуулганыг нээж: ШУТИС-ийн  ректор доктор, профессор Б.Очирбат үг хэлэв. Тэрээр тус хурлын чанар жил ирэх тусам сайжирч оролцогч оюутнуудын судалгааны ажил, илтгэх чадвар өсөж байгааг цохон тэмдэглээд оюутнуудад амжилт хүслээ.

Тус чуулган нь 3 үе шаттай зохион байгуулагдсан ба чуулганы комисст ажилласан шүүгчид 2016 оны 04 сарын 06 нд илтгэлүүдийг уншин шүүмж өгч I шатнаас шалгарсан Техник, технологийн салбар хуралдааны 25 илтгэлээс 10 илтгэл, Байгалийн ухаан, экологийн салбарын 15 илтгэлээс 8 илтгэл, Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбарын 12 илтгэлээс 6 илтгэлийг III шатанд хэлэлцэх шилдэг илтгэлээр шалгаруулж 2016 он 04 сарын 11 нд шилдэг судлаач оюутнуудаа шалгаруулах илтгэл хэлэлцэх арга хэмжээнд тус тус ажилласан. Шүүгчээр идэвхтэй сайн ажилласан дараах багш нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.   

Техник, технологийн салбар зөвлөл:

Ц.Оюунцацрал БАС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор

Н.Эрдэнэхүү МХТС-ийн Холбооны салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор

Д.Оюун   ГУУС-ийн  Геологи, Гидрогеологийн тэнхимийн профессор, доктор (Ph.D)

Ч.Цэнд-Аюуш ҮТС-ийн Хүнсний инженерчлэлийн салбарын дэд профессор, доктор (Ph.D)

Нийгмийн ухаан, хүмүүнлэг, дизайны салбар зөвлөл:

С.Туяа  Нийгмийн ухааны салбарын дэд профессор, доктор (Ph.D)

Л.Эрдэнэболд Хүмүүнлэгийн ухааны салбарын дэд профессор, доктор (Ph.D) 

Б.Болормаа ҮТС-ийн Текстил судлалын салбарын дэд профессор, доктор (Ph.D)

Б.Соёлсүрэн ГХИ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) 

Б.Мэндсайхан ҮТС-Дизайны салбарын ахлах багш, докторант

Байгалийн ухаан, экологийн салбар зөвлөл:

Б.Тунгалагтамир  ХШУС- Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D)  

С.Жаргалан ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D)

Р.Болормаа БАС-ийн Хүрээлэн буй инженерийн салбарын дэд профессор, доктор (Ph.D)

А.Доржготов ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбарын ахлах багш, доктор (Ph.D)

Г.Мөнхсайхан ХШУС-ийн Физикийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D)

Чуулганы хаалтын ажиллагаанд Чуулганы комиссын дарга, Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, доктор (Ph.D), дэд профессор П.Жаргалтуяа оролцож оюутнуудад баяр хүргэн, чуулганд оюутнаа сайн удирдаж оролцсон шилдэг 5 багшийг 2016 оны 4 сарын 29 нд зохион байгуулагдах шилдэг бүтээлийн уралдааны хаалтын ажиллагааны үеэр шалгаруулахыг хэлж шилдэг оюутнууддаа шагнал гардууллаа.

 

 Тус өдөр Эдийн засаг, менежментийн салбар хуралдаан БуХС-ийн 205 тоот өрөөнд болсон тус арга хэмжээнд профессор П.Жаргалтуяа оролцож Эдийн засаг, менежментийн салбар хуралдааныг “Эрдмийн шувуу” цомын төлөөх өрсөлдөөнт хурал болгон өдий 14 жил санаачлан өөрөө хөгжүүлэн авч явсан БуХС-ийн профессор Док/Ph.D/., проф. Х.Пүрэвдагва багшид талархал гардуулсан билээ.

Шүүгчдийн үнэлгээгээр:             

Техник, технологийн салбар хуралдаанаас

Тэргүүн байранд: “ТЭСЭЛГЭЭНИЙ ЦООНОГИЙН ӨРМИЙН НУНТГААС ДЭЭЖ АВАХ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗОХИОН БҮТЭЭЛТ” сэдэвт  илтгэлээр оюутан Д.Мөнхбаяр, А.Мөнхтөр, М.Отгонболд,  Б.Мөнх-Эрдэнэ (ГУУС,  УУМТТ-III), Удирдсан багш: Б.Лодоншарав Г.Энхжаргал  

Хоёрдугаар байранд: ХӨДӨЛГӨӨНТ РОБОТЫН ЗАМ ТӨЛӨВЛӨХ АЛГОРИТМА ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ’’ сэдэвт илтгэлээр оюутан П.Энхцогт  (МХТС-ЭС-III) Удирдсан багш:Ц.Хүрэлбаатар доктор (Ph.D)

Гутгаар байранд: ЭГЭЛ ЗУРГИЙН ФАЙЛД ТУЛГУУРЛАСАН СТЕГАНОГРАФ АРГААР ПРОГРАММ ЗОХИОХ НЬ’’ сэдэвт илтгэлээр оюутан Энхбаяр, Түмэн-Өлзий  (МХТС, САБ-IV)Удирдсан багш: М.Шинэбаяр магистр

Байгалийн ухаан, экологийн салбар хуралдаанаас

Тэргүүн байранд: ХАЦАВЧ ЗЭС ПОРФИРИЙН ОРДЫН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ, ГРАНИТОЙД ЧУЛУУЛГЫН ЭРДЭСЛЭГ БҮРЭЛДЭХҮҮН, ҮНЭМЛЭХҮЙ НАСНЫ СУДАЛГАА’’ сэдэвт  илтгэлээр оюутан Ж.Энхбаяр, (ГУУС, АМЭХ- -IV)Удирдсан багш: Б.Энхжаргал

Хоёрдугаар байранд: DOWEX M4195” СОНГОМОЛ АДСОРБЕНТ АШИГЛАН ЭРДЭНЭТИЙН БАЛАНСЫН БУС ХҮДРИЙН ОВООЛГИЙН ШҮҮРЛИЙН УСНААС КАТОДЫН ЗЭС ГАРГАН АВАХ СУДАЛГАА’’ сэдэвт илтгэлээр оюутан Б.Дөлгөөн,  (ХШУС -ХТ-IV) Удирдсан багш: А. Доржготов доктор (Ph.D)

Гутгаар байранд: ХООЛНЫ ХАЯГДАЛ ТОСНООС БИОДИЗЕЛИЙН ТҮЛШ ГАРГАН АВАХ сэдэвт илтгэлээр оюутан Т. Чанцалмаа (ХШУС- ХИ-4 ),Удирдсан багш: Б.Тунгалагтамир доктор (Ph.D)

Нийгмийн ухаан, хүмүүнлэг, дизайны салбар хуралдаанаас

Тэргүүн байранд: “БАС-ИЙН АРХИТЕКТУР МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН ОРЧИНД ХИЙСЭН

СУДАЛГАА сэдэвт илтгэлээр оюутан Д.Өлзийбаатар, Д.Номин-Эрдэнэ (БАС-Арх-III)

Удирдсан багш: А.Өэлүн- С.Амгалан

Хоёрдугаар байранд: 24 ЦАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

БА НИЙГМИЙН АЖЛЫН ХЭРЭГЦЭЭ сэдэвт илтгэлээр оюутан Б.Хандмаа (БуХС- НА)

Удирдсан багш: Б.Бат-Өлзий магистр

Гутгаар байранд: МОНГОЛ, ХЯТАД ХҮНИЙ УРГИЙН НЭРИЙН БҮТЭЦ, УТГЫГ ХАРЬЦУУЛАХ НЬ

сэдэвт илтгэлээр оюутан Т.Баасансүрэн (ГХИ- ТМО-ХО- IV) Удирдсан багш:

Ц.Эрдэнэзаяа, Доктор (Ph.D) нар тус тус шалгарлаа.

Шагналын сан 1-р байранд 400000 төгрөг, 2-р байранд 300000 төгрөг, 3-р байранд 200000

төгрөг, өргөмжлөлөөр тус тус шагналаа.

Чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй ажилласан шүүгчид, оролцсон оюутнууддаа

баяр хүргэж сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Жич: Бүтээлийн үзэсгэлэн 2016 он 04 сарын 29 нд болно. Багш, оюутнууд өргөнөөр оролцоно уу.

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Affiliated schools