link

“БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД” ОНОЛ-ПРАКТИКИЙН IV БАГА ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
2010-12-02 14:42 Админ

ШУТИС-ийн БИАС-ийн Геотехникийн профессорын баг, Геотехникийн судалгааны төвөөс жил бүрийн 11-р сард “Барилга байгууламжийн геотехникийн асуудлууд” сэдэвт онол-практикийн бага хурлыг зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа билээ. Энэ удаагийн IV бага хурлыг  эх орондооо Автозамын барилгын инженер бэлтгэж эхэлсний 20 жилийн ой болон  БИАС-д Барилгын дэвшилтэт материалын судалгааны төв байгуулагдсны 10 жилийн ойд зориулан  БИАС-ийн Геотехникийн судалгааны төвөөс тус сургуулийн Автозамын профессорын баг, Барилгын дэвшилтэт материал, бүтээцийн судалгааны төвүүдтэй хамтран зохионбайгуулж байгаагаараа онцлог юм.
Энэхүү онол-практикийн бага хурлыг зохион байгуулах болсон нь манай оронд автозам, барилгын үйлдвэрлэл хөгжхийн хэрээр шинжлэх ухаан –техник, технологийн олон асуудлууд урган гарч байгаатай холбоотой юм. Иймээс тус эрдэм шгинжилгээний бага хурал, мөн залуу инженерүүдэд зориулсан семинарт барилга, замын  байгууламжийн геотехникийн болон бүтээцийн техник, технологийн  шийдлийн талаар хийгдсэн судалгаа, туршилт, дэвшилт техник-технологи ашиглаж байгаа туршлагыг авч хэлэлцэв.
Бага хуралд профессор З.Биндэръяа “Эх орондоо автозамын инженер бэлтгэсэн 20 жил : сургалт, үйлдвэрлэл, эрдэм судлал”, профессор Б.Батцагаан “ Барилгын дэвшилтэт материал, бүтээцийн судалгааны төвөөс 10 жилд хийсэн ажлын тойм”,  профессор Д.Дашжамц  “Монгол орны гүн хөлдөж овойдог ул хөрсөнд суулгасан суурийн хажуу гадаргууд үйлчлэх овойлтын шүргэгч хүчдэлийг тогтоох судалгааны үр дүн”, Автозамын ICT ХХК-ны захирал ,  зөвлөх инженер С.Очирбат “Говийн бүсийн нутагт уул уурхайн хүнд даацын авто тээврийн зам барих асуудалд”, монгол улсын гавъяат барилгачин,  Улаанбаатар барилга ХХК-ны захирал Б.Жүгдэр “Нарын гүүрийн барилгын төслийн дэвшилтэт бүтээц ба технологи” зэрэг 18  илтгэлийг авч хэлэлцэв.
Уг бага хуралд Монголын хөрсний механик, геотехникийн холбооны ерөнхийлөгч Л.Ганбаатар, монголын автозамчдын холбооны тэргүүн Т.Бямбаа болон барилгын болон автозамын барилгын компанийн удирдлагууд, төслийн удирдагчид, залуу инженерүүд, БИАС-ийн геотехник, автозамын чиглэлээр суралцаж байгаа магистр, доктор оюутны төлөөлөл өргөнөөр оролцов.
Ивээн тэгтэгчээр Монголын хөрсний механик, геотехникийн инженерийн нийгэмлэг, Монголын Автозамчдын холбоо, Сигма Инженеринг ХХК, Замын битум ХХК, Бодь Пропертийз ХХК оролцов.
Инженерүүдийн семинарт газар доорхи барилга байгууламжийн гүн суурийн ажил гүйцэтгэх технологийн онцлог, хөрсний усны түвшин доошлуулах, ус тусгаарлалтын ажил явуулах дэвшилтэт материал, технологи сэдвүүдээр явуулав.


ЗХШҮГ

Affiliated schools