link
Уул уурхайн инженерийн сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ШУТИС-ийн Уул уурхайн салбарыг үндэслэн байгуулагчдын нэг Техникийн шинжлэх ухааны доктор Б.Ишмэндийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний 38-р бага хурал гуравдугаар сарын 24-ний єдєр зохион байгуулагдлаа. Уг эрдэм шинжилгээний бага хурал хоёр үе шаттайгаар явагдсан бөгөөд эхний шатнаас шалгарсан 12 илтгэлийг нэгдсэн хурлаар авч хэлэлцэв. Эрдэм шинжилгээний 1 байрт Х.Отгонбаатар, Д.Батсүх, Л.Бат-Эрдэнэ нарын “Тэгшилгээний автомат удирдлагын системийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь”, 2 байрт Л.Базарзагд “Сансарын синтетик апертурт радар интерферометрийн аргаар өндрийн тоон загвар байгуулах тухай”, 3 байрт Б.Хатантөмөр “Уул уурхайн салбарт үнэт цаасаар хөрөнгө босгох арга зам” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа. Тус эрдэм шинжилгээний бага хурлыг УУИС-ийн 1987 оны төгсөгчид ивээн тэтгэж оролцсон бөгөөд тус хурлын хүндэт зочноор Ольга Борданова уригдан ирсэн юм.
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)