link
ШУТИС-ийн Ахлах сургуулийн суралцагчдын төсөлт туршилтын ажлын үзэсгэлэн 2017 оны 12 дугаар сарын 1-8-ны өдрүүдэд Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах гэж байна.
Уг үзэсгэлэнд ШУТИС-ийн Ахлах сургуулийн суралцагчдын бүтээлүүдийг дэлгэн харуулах болно.
ШУТИС инженерийн боловсролын олон улсын CDIO санаачилгад нэгдсэнтэй холбогдон Ахлах сургууль нь төсөлд суурилсан сургалтаар суралцагчдыг бүтээлчээр суралцахуйд сургах, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа олгох , мэдээлэл боловсруулах чадвар бүхий иргэдийг төлөвшүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Зураг дизайны хичээлийг гүнзгийрүүлэн суралцаж буй суралцагчдын 40 гаруй уран зураг оролцохоос 10 гаруй уран зураг нь олон улс, улс, нийслэлийн хэмжээний олимпиад уралдаан тэмцээнд шалгарсан шилдэг бүтээлүүд болно.
Мөн байгалийн ухааны хими, биологи, зураг зүй, дизайн, мэдээллийн технологийн хичээлийг интеграцчилан суралцагчдын ахуй амьдралд хэрэглэгдэх бодис материалыг судлан хүний биеийн онцлогт тохируулан гарын доорх материал ашиглаж лабораторид гар аргаар гарган авсан Ванны бөмбөлөг, Усан будаг, Уруулын будаг, Саван, Шил толь арчигч, Гар ариутгагч гэх мэт бүтээгдэхүүнүүдийг танилцуулах болно.
Суралцагчдын сэтгэн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор мэдээллийн технологи, дизайн технологи, физикийн хичээлүүдийг уялдуулан хийсэн ажлын зургуудыг 3 хэмжээст хэвлэгч машин ашиглан байшин барилга, сандал, ширээ, гүүр, автомат робот гэх мэт биет бүтээлүүдийг хийсэн билээ. Эдгээрийг 3 хэмжээст хэвлэгч машин ашиглан биет бүтээл болгож байгаа нь хийсэн зүйлээ бодитоор харах, барих, турших цаашид хөгжүүлэхэд том давуу тал болж байна.
Суралцагчид энэхүү хичээлүүдийг агуулгаар нь уялдуулан судалснаар хичээлээр олсон онолын мэдлэгээ туршин судлах, бүтээл болгох цаашид хөгжүүлээд ажил болгох боломжтой гэдгийг харуулж байна.
Ахлах сургуулийн захиргаа
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)