link
Белорус улсын Минск хотноо 2018-оны 9-р сарын 10-аас 9-р сарын 14 –ыг дуустал “Heat pipes, Heat pumps, Refrigerators & Power Sources” сэдэвт олон улсын X хурал зохион байгуулагдав. Энэ хурлын ажиллагаа нь Лыковын нэрэмжит “Дулаан масс солилцооны институт”-ын 50 жилийн ойн баяртай давхардсан үйл ажиллагаа болж өнгөрөв.
Уг олон улсын хурлын зорилго нь дулааны хоолойг дулаан солилцооны технологи, хөргөлтийн техник, хөргөлт халаалтын системийн эрчим хүч хэмнэлт, дулааны насос, агаар хөргөлтийн хөргөх байгууламж, энергийн үүсгүүрт хэрхэн ашиглах, шинжлэх ухааны янз бүрийн салбарт хэрэглэх боломж болон үйлдвэрлэгч фирмүүд, шинжлэх ухааны байгууллагуудын харилцан хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зэрэг чухал ач холбогдолтой юм. Хурлын үйл ажиллагаанд АНУ, Орос, Хятад, Турк, Польш, Бразил, Франц, Тайланд, Белорус зэрэг нийт 16 орны эрдэмтэд оролцож, илтгэлүүдээ хэлэлцүүлэв.
ҮТС-ийн Хүнсний Инженерчлэлийн дэд профессор Ш.Энх-Амгалан ” Use of natural cold to freeze meat dumplings with a freezing plate” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэл амжилттай хэлэлцүүлэв.
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor