link
ШУТИС-ийн 60 жилийн ойг угтсан багш, ажилчдын дунд “MUST CUP-2019” хөл бөмбөгийн тэмцээнийг 2019 оны есдүгээр сарын 7-8-ны өдөр “Дэрэн клуб”-ын талбайд боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус тэмцээн 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Тэмцээнд БУХС, ГУУС, МехТС, МХТС, ХШУС, ЭХС, Захиргаа, ОрТС гэсэн 8 баг, хоёр хэсэгт хуваагдан тоглов. Хэсгийн тоглолтоос Орхон аймаг дахь технологийн сургууль, Мэдээлэл холбооны технологийн сургууль, Эрчим хүчний инженерийн сургууль, захиргааны баг тамирчид шалгарч хоорондоо учраа тааран тоглосон.
“MUST CUP-2019” хөл бөмбөгийн тэмцээний тэргүүн байрт Орхон аймаг дахь технологийн сургуулийн багш тамирчид шалгарч алтан медаль, шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Хоёрдугаар байрт Мэдээлэл холбооны технологийн сургуулийн баг тамирчид мөнгөн медаль, гуравдугаар байрт Эрчим хүчний сургуулийн баг тамирчид хүрэл медалийн тус тус хүртлээ. Шилдэг довтлогчоор ЭХС-ийн сүлжээний инженер Т.Баттөмөр, шилдэг хамгаалагчаар ЭХС-ийн ахлах багш Д.Балдандорж, шилдэг хаалгачаар ЭХС-ийн ахлах багш Я.Содбаяр нар шалгарлаа. Тэмцээнд оролцсон нийт баг тамирчид даа спортын өндөр амжилт хүсье.
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)