link
Төрийн өмчийн АШУҮИС, ШУТИС, МУИС, МУБИС, СУИС, ДХИС, ХААИС болон БШУЯ хооронд АШУҮИС-ийн 80 жилийн ойн нэрэмжит спортын тэмцээн 2022 оны 3 сарын 26-27-нд зохион байгуулагдлаа. Тус тэмцээн волейбол, сагсан бөмбөг, дартсын төрлүүдээр профессор, багш, ажилтан, албан хаагч, удирдлагуудын дунд болж өндөрлөлөө.
Дартсын төрөлд ШУТИС-ийн захирал Т.Намнан, СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од нар амжилттай оролцлоо. Мөн волейболын төрөлд М.Бат-Очир дасгалжуулагчтай Б.Уранбаяр ахлагчтай эмэгтэй баг тамирчид алтан медаль, сагсан бөмбөгийн төрөлд М.Амаржаргал, Б.Ганзориг дасгалжуулагчтай, О.Халиун ахлагчтай баг мөнгөн медаль тус тус хүртлээ. Багийн нийлбэр дүнгээр АШУҮИС нэгдүгээр байр, ШУТИС хоёрдугаар байр, МУИС гуравдугаар байр тус тус эзэллээ.
Жил бүр уламжлал болон явагдах тус тэмцээнийг багийн нийлбэр дүнгийн амжилтаар ШУТИС буухиалан ирэх жил зохион байгуулахаар болсон байна. Тус тэмцээнд оролцоход дэмжсэн ШУТИС-ийн удирдлагуудад талархал илэрхийлье.
ШУТИС- ХШУС- БТСТ
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea