link

Монгол Улсын их сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулах “Эрдмийн XXI чуулган” шилдэг өгүүлэл шалгаруулах хурлын арга хэмжээ амжилттай боллоо.
2022-04-11 19:04 Батбаяр

Нээлтийн арга хэмжээнд ШУТИС-ийн “Морин хуур” клубийн оюутнууд мэндчилгээ дэвшүүллээ.

“Эрдмийн XXI чуулган” шилдэг өгүүлэл шалгаруулах нээлтийн арга хэмжээнд Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор, комиссын дарга Н.Ганзориг, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал доктор (Ph.D), профессор Д.Цолмонбаатар, болон комиссын гишүүд оролцлоо.

  

Хурлыг нээж: ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал доктор (Ph.D), дэд профессор Д.Цолмонбаатар үг хэллээ. Тэрээр оюутны эрдэм судлалын ажлыг дэмжихэд чиглэсэн “Эрдмийн XXI чуулган”-ийг  Монгол улсын их сургуулиудын хүрээнд 21 дэх удаагаа тасралтгүй зохион байгуулж буйгаар онцлог юм. Ингээд өнөөдрийн эрдэм шинжилгээний нэгдсэн чуулган ШУТИС-ийн бүрэлдэхүүн 9 сургууль орон нутгийн 2 сургуулиас гадна бусад 5 их сургуулийн оюутнууд оролцож. Чуулганыг 4 салбар хуралдаанаар нийт 43 илтгэлээр 90 гаруй оюутан, багш нар хамтын судалгаа шинжилгээний ажлаа хэлэлцүүлэхээр оролцож байгаад баяр хүргээд нийт оюутан, багш, шүүгчид, зочид төлөөлөгч нартаа амжилт хүслээ.

Хурлын үйл ажиллагаанд зочин илтгэгчээр МХТС-ийн КУС-ын дэд профессор, доктор (Ph.D) Д.Золзаяа “Аж үйлдвэрийн IV хувьсгалд хиймэл оюуны нөлөө ” сэдвээр судлаач оюутнуудад илтгэл тавьж, өөрийн судалгааны ажил, үр дүнгээ танилцуулж оролцоо.

“Эрдмийн XXI чуулган” шилдэг илтгэлийг 2 үе шаттай, 4 салбар хуралдаанаар зохион байгуулсан. Үүнд

Техник, технологийн салбар Хичээлийн I байр “Хурлын танхим”-д

Байгалийн ухаан, экологийн салбар ШУТТНомын сангийн 504 тоот танхимд

Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбар ШУТТНомын сангийн 405 тоот танхимд

Эдийн засаг, менежментийн салбар БуХС-ийн 205 тоот танхимд (Эдийн засаг менежментийн салбар хуралдаан “Эрдмийн шувуу” нэртэйгээр XIX жилдээ зохион байгуулагддаг уламжлалтай) тус тус боллоо.

  

  

“Эрдмийн XXI чуулган” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд:

Комиссын дарга

Н.Ганзориг - Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор

Комиссын нарийн бичгийн дарга:

Д.Цогзолмаа - Оюутны соёл, үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D)

Техник, технологийн салбар зөвлөл:

Д.Гомбосүрэн - БАС-ийн Барилгын инженерийн салбарын багш, доктор (Ph.D)

Т.Батгэрэл - ЭХС-ийн Цахилгаан техникийн салбарын ахлах багш, доктор (Ph.D)

Х.Батбаяр - МехТС-ийн Техникийн механикийн тэнхимийн профессор, доктор  (Ph.D)    

Г.Уранбайгаль - ГУУС-ийн Уурхайн технологийн салбарын дэд профессор, доктор (Ph.D)  

Ш.Ганболд - МХТС-ийн Холбооны салбарын дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор

Нийгмийн ухаан, хүмүүнлэг, дизайны салбар зөвлөл:

Б.Дэлгэрцэцэг - ҮТС-ийн Дизайны салбарын дэд профессор, доктор (Ph.D)

Ж.Ганцэцэг - ГХС-ийн Англи хэлний тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D)

Д. Цогзолмаа - БуХС-ийн Нийгмийн ухааны салбарын ахлах багш, доктор (Ph.D),  дэд профессор

Б.Бизъяасүрэн - БАС-ийн Архитектурын салбар  багш)   

Д. Хатанбаатар - БуХС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын ахлах багш, доктор (Ph.D) 

Байгалийн ухаан, экологийн салбар зөвлөл:

Б.Өлзийдэлгэр - ХШУС-ийн Химийн Инженерчлэлийн Салбарын ахлах багш, доктор ( Ph.D) 

Я.Дашдорж - МХТС-ийн Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбарын профессор, доктор(Ph.D), дэд профессор

Н.Насанбаяр - БАС-ийн Инженерийн байгууламжийн салбар ахлах багш

Д.Энхбаяр - ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбарын эрхлэгч доктор ( Ph.D)

Х.Мөнхзаяа - ҮТС-ийн Биологи шим тэжээл судлалын салбарын дэд профессор, доктор (Ph.D) Эдийн засаг, менежментийн салбар зөвлөл:

Х.Пүрэвдагва - Бизнесийн Ахисан түвшний сургуулийн ахмад багш, доктор (Ph.D), профессор

Б.Энхтуяа - БуХС-ийн  Бизнесийн удирдлагын салбарын профессор, Доктор (Ph.D), профессор  

М.Банзрагч - БАТС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал, док (Ph.D), дэд профессор

Л.Отгонцэцэг - БуХС-ийн Технологийн менежментийн салбарын  ахлах багш, доктор (Ph.D), профессор

М.Оюунцэцэг - "Залуу судлаачдыг дэмжих сан”-ийн зөвлөх багш нар

Редакцийн зөвлөл:

Ба.Туяа - ГХС-ийн Ази судлалын тэнхимийн ахлах багш

С.Баасанжаргал - ГХС-ийн Ази судлалын тэнхимийн багш                 

Д.Дуламсүрэн - ГХС-ийн Ази судлалын тэнхимийн багш нар ажиллаж байна.

“Эрдмийн XXI чуулган” шилдэг илтгэл шалгаруулах хурлын хаалтын арга хэмжээ, Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, комиссын дарга, доктор (Ph.D), дэд профессор Н.Ганзориг комиссын гишүүд, эрдэмтэн багш, оюутнууд оролцлоо. Оюутан багш нартаа баяр хүргэж комиссын дарга доктор (Ph.D), дэд профессор Н.Ганзориг, шүүгчдийг төлөөлж МХТС-ийн Холбооны салбарын дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор Ш.Ганболд нар үг хэллээ.

   

“Эрдмийн XXI чуулган” шилдэг илтгэлүүдийг комиссын салбар зөвлөлийн гишүүдийн шүүснээр дараах илтгэлүүд шагналт байрыг эзэллээ.

Техник, технологийн салбар хуралдааны илтгэлүүдээс:

ТЭРГҮҮН БАЙРАНД

БАС-ийн БМҮТ-IV курсийн оюутан  Ц.Нямбаяр, Б.Энхтүвшин, О.Мөнхбаяр, Г.Дулмаа нар  “МОНГОЛ ОРНЫ ТҮҮХИЙ ЭДИЙГ АШИГЛАН ХУУРАЙ ПААЛАН БОЛОН ЭМУЛЬС ГАРГАН АВАХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА’’ сэдвээр

Удирдсан багш: Д.Сүнжидмаа /БАС-ийн БМҮТ-ийн салбарын профессор, доктор (PhD), дэд профессор/

ДЭД БАЙРАНД

МХТС Автоматжуулалтын систем IV курсийн оюутан  С.Мөнхжавхлан  “ХӨДӨЛГӨӨНТ РОБОТЫН ЗАМЫГ ВИРТУАЛ ТАЛБАРЫН АРГААР ЗАГВАРЧЛАХ НЬ” сэдвээр

Удирдсан багш.  Ц.Хүрэлбаатар /МХТС-ийн ЭС-ын дэд профессор, Доктор (Ph.D), дэд профессор/

ГУТГААР БАЙРАНД

ҮТС-ийн Хүнс үйлдвэрлэлийн технологи IV курсийн оюутан  Г.Уранчимэг, О.Буянтогтох нар “ТАЛХ БАЯЖУУЛАХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА” сэдвээр

Удирдсан багш: Э.Энхцэцэг, Ц.Минжмаа /ҮТС-ийн ХИС-ын эрхлэгч доктор /Ph.D/, дэд.проф, ХИС-ын багш

Байгалийн ухаан, экологийн салбар хуралдааны илтгэлүүдээс:

ТЭРГҮҮН БАЙРАНД 

ХШУС-ийн ХИ-IV курсийн оюутан  М.Төгөлдөр,  Г.Хонгорзул, У.Имүжин  нар “ЗҮЛЭГТИЙН БАЛ ЧУЛУУНЫ БАЯЖМАЛААС ГРАФИН ОКСИД ГАРГАН АВАХ СУДАЛГАА” сэдвээр

Удирдсан багш: Т.Баттөмөр (ХШУС-ийн  Химийн инженерчлэлийн салбарын ахлах багш, доктор (Ph.D)

ДЭД БАЙРАНД

ХШУС-ийн ХИ-IV курсийн оюутан Г.Бүрэнтогтох “ЭЛЕКТРОНИКИЙН ХАЯГДЛААС ҮНЭТ МЕТАЛЛ ЯЛГАХ СУДАЛГАА” сэдвээр

Удирдсан багш: А.Доржготов (ХШУС-ийн   Химийн инженерчлэлийн салбарын ахлах багш,  доктор (Ph.D)

ГУТГААР БАЙРАНД

МХТС-ийн АС- III курсийн оюутан  О.Отгонбилэг, Н.Бүрэндэлгэр, Б.Биндэръяа нар “АВТОМАТЖУУЛСАН ХҮЛЭМЖИЙН СИСТЕМИЙГ АЛСААС УДИРДАХ НЬ” сэдвээр

Удирдсан багш: Ц.Сугир /МХТС-ийн ЭС-ын ахлах багш/

Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбар хуралдааны илтгэлүүдээс

ТЭРГҮҮН БАЙРАНД

МХТС-ийн Өгөгдлийн ухааны инженерчлэл-II курсийн оюутан  М.Анужин, М.Билгүүн нар “BLOCKCHAIN”-Д СУУРИЛСАН БҮРТГЭЛИЙН СИСТЕМ сэдвээр

Удирдсан багш: Г.Мөнхбат/МХТС-ийн МТС-ын багш/

ДЭД БАЙРАНД

ҮТС-ийн Интерьер дизайн III курсийн оюутан  Б.Бурмаа, Т.Номин, О.Есүлэн, А.Арин-Үжин “ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛД БАЙРЛАХ ХҮҮХДИЙН ГАДНА ТОГЛООМЫН ТАЛБАЙН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ”  сэдвээр

Удирдсан багш: Б.Энхжаргал /ҮТС-ийн ДС-ын багш/ 

ГУТГААР БАЙРАНД

МехТС-ийн Тээврийн менежмент IV курс курсийн оюутан Т.Хүрэлбаатар, Д.Анударь нар “ЗҮҮН ДӨРВӨН ЗАМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН СУДАЛГАА” сэдвээр

Удирдсан багш: Л.Чулуунцэцэг /МеХТС-ийн ТС-ын ахлах багш/

Эдийн засаг, менежментийн салбар хуралдааны илтгэлүүээс

ТЭРГҮҮН БАЙРАНД

ШУТИС-ий БуХС-ын Санхүүгийн менежмент мэргэжлийн 4-р курсийн оюутан Б.МинжинсорХувьцаат компаниудын санхүүгийн стратегийн сонголт” сэдвээр

Удирдсан багш: Ц.Баярцог (ШУТИС-ийн БуХС-ын  Бизнесийн удирдлагын салбар, ахлах багш

ДЭД БАЙРАНД

Мандах их сургуулийн Нягтлан бодох бүртгэл-Аудит-4-р курсийн оюутан  Э.Эрдэнэбилэг

“Ковид -19 цар тахлын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөлөл” сэдвээр

Удирдсан багш:  Ж.Гантулга (Мандах их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн багш, Магистр)

ГУТГААР БАЙРАНД

ШУТИС-ийн БуХС-ын Санхүүгийн менежмент мэргэжлийн 4-р курсийн оюутан Б.Хэрлэн Монгол улсын хөрөнгийн зах зээлд арилжааны банкууд IPO гаргах нь” сэдвээр

Удирдсан багш: Ц.Баярцог (ШУТИС-ийн БуХС-ын  Бизнесийн удирдлагын салбар, Ахлах багш нар тус тус шалгарч өргөмжлөлөө гардан авлаа.

   

    

 “Эрдмийн XXI чуулган” шилдэг өгүүлэл шалгаруулах уралдааны шагналын сан Тэргүүн байр 800 000 төгрөг, Дэд байр 500 000 төгрөг, Гутгаар байр 300 000 төгрөгөөр тус тус шагнан урамшууллаа.

ШИЛДЭГ УДИРДАГЧ БАГШААР:

Техник, технологийн салбараас ҮТС-ийн ХҮТИС-ын дэд профессор доктор /Ph.D/, дэд.профессор Р.Мядагмаа

Байгалийн ухаан, экологийн салбараас ХШУС-ийн  Химийн инженерчлэлийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) Т.Баттөмөр

Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбараас МХТС-ийн  МТС-ын багш Г.Мөнхбат

Эдийн засаг, менежментийн салбараас ШУТИС-ийн БуХС-ын  Бизнесийн удирдлагын салбар, Ахлах багш Ц.Баярцог нар шалгарлаа.

   

Илтгэл хэлэлцүүлсэн оюутнуудын илтгэлийг эмхтгэн ШУТИС-ийн ЭШ-ний бичигт хэвлэн нийтлэнэ.

  “Эрдмийн XXI чуулган ” шилдэг илтгэл шалгаруулах үйл ажиллагааны талаарх мэдээллийг Like TV-ээр цацагдсан болно. Тус TV-д Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал доктор (Ph.D), профессор Д.Цолмонбаатар, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор, комиссын дарга Н.Ганзориг нар ярилцлага өгөв.

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Affiliated schools