link

Ажлын байрны өдөрлөг зохион байгуулагдлаа
2022-04-15 02:15 Батбаяр

Эко констракшн болон Нийслэлийн хөдөлмөр, эрхлэлтийн газартай хамтран нээлттэй 1000 ажлын байрны өдөрлөгийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр  ШУТИС-ийн Төв байрны 3 давхарт зохион байгуулав.

Энэхүү өдөрлөгийн хүрээнд дараах ажлууд зохион байгуулагдлаа.

  1. Ажил олгогч байгууллагынхаа үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, нээлттэй ажлын байруудыг зарлах, цалинтай дадлага хийлгэх, урьдчилсан сонгон шалгаруулалт хийх;
  2. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар өөрсдийн үйл ажиллагааны танилцуулга болон цагийн ажлын байранд бүртгэх;
  3. ШУТИС болон ажил олгогч байгууллагууд хамтран ажиллах талаар санал солилцох;

   

   

Оюутны соёл, үйлчилгээний алба

Affiliated schools