link
Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгарч буй зарим асуудлыг шинжлэх ухаан, техник технологийн ололт амжилт, судалгаа шинжилгээнд тулгуурлан шийдвэрлэх, талуудын салбар сургуулиуд, харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүд, аймаг орон нутгийн онцгой байдлын анги байгууллагуудын үйл ажиллагааны хүрээг нэгтгэн чиглүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор Б.Дамдинсүрэн нар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлж, судалгаа, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг гамшгаас хамгаалах арга хэмжээнд нэвтрүүлэх, гамшгаас хамгаалах хүч, хэрэгслийн стандарт, норм, нормативыг боловсруулах, гамшгаас хамгаалах судалгаа шинжилгээ, мэдээлэл солилцох, инженер техникийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, харилцан үр дүнтэй ажиллахаар санамж бичигт тусгасан байна.
Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай 2012-2015 онд хамтран ажиллах хөтөлбөр гаргаад байна.
Гамшгийн үед барилга, байгууламжийн хийц бүтээцэд учирч болох эрсдэл, түүнийг бууруулах арга замыг судлах, инженер техникийн албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, ШУТИС-ийн багш, оюутнуудад гамшгаас хамгаалах, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах ухааны мэдлэг олгох, Улсын нөөцийн зарим бараа, материалын хадгалалтын хэвийн хорогдлын нормыг шинэчлэн тогтоох чиглэлээр судалгаа хийх, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын автын инженер, техникийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, зарим аврах ажлын багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг дотоодод үйлдвэрлэх боломжийг судлах, аймаг, орон нутгийн ШУТИС-ийн харьяа болон Онцгой байдлын анги, байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллах юм.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea